x

ФОТО: Авто замыг засварлахдаа явган хүний замыг хамтатган шинэчилж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй авто замыг сонгон засварлаж байна.

Тухайн замуудын асфальт бетон хучилт хагарч, нүх гарч эвдэрсний дээр зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Замуудын засвар, шинэчлэлийн хүрээнд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлаж, суурь болон өнгө асфальт бетон хучилт хийж, хэвтээ тэмдэглэгээ хийсний дээр авто зам дагуух явган хүний замыг хамтатган шинэчилж байгаа юм.

Наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар авто замын засвар, шинэчлэлийн ажил нийслэлийн хэмжээнд 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам тус бүрийн засвар шинэчлэл ямар үйл явцтай байгааг нэгтгэн хүргэе.

Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан есөн байршил:

  1. С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл

  2. Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингисийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл

  3. Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл

  4. Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл

  5. Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

  6. Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл

  7. Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл

  8. Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл

  9. Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл гэсэн байршлуудад авто замын засвар, явган хүний замын шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ.

Дуусах шатандаа буюу 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа хоёр байршил:

  1. Амарсанаагийн гудамж буюу Гранд плазагийн уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэл

  2. Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн зам

Гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулахаар хүлээгдэж буй нэг байршил:

  • Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл

Анх шинэчлэн засварлахаар баталсан 14 байршлаас Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм. Харин үлдсэн нэг байршил болох Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэл LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 8 цаг 17 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 8 цаг 35 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 48 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 9 цаг 45 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 14 цаг 8 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 14 цаг 14 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 14 цаг 35 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 14 цаг 47 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 14 цаг 54 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 0 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 15 цаг 11 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 15 цаг 15 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 15 цаг 21 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top