Хичээл сургууль эхэлж буй энэ үед замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс авиомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар боллоо.
Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автомашинуудыг Наймдугаар сарын 27-ноос Есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа. Энэхүү зохицуулалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ" гэлээ.