x

Б.Пүрэвсүрэн: НҮБ-аас гүтгэх, доромжлохтой холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдэх шаардлагагүй гэж зөвлөсөн

Иргэний чөлөөт орон зайг хумих эрсдэлтэй байгаа хуулийн төслүүд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд хийсэн дүн шинжилгээний үр дүнгийн тухай “Глоб Интернэшнл төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

“Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн "Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй. Учир нь энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зайлшгүй хязгаарлах зүй ёсны хэрэгцээ шаардлагад тооцогддоггүй. 

Ёс суртахуун нь иргэн хоорондын асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн хатуу зохицуулалт оруулж ирэх нь эрсдэл бий болгож байна. Өмнөх эрүүгийн хуульд буюу 2017 оныг хүртэлх хугацаанд доромжлохыг бие даасан гэмт хэрэг гэж үздэг байсан. Шинээр зохицуулж буй илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гүтгэх, доромжлохыг агуулсан ойлголт юм. Тиймээс нэг хэм хэмжээ нэг зүйл дээр Эрүүгийн хуулийн тусдаа заалт үйлчлэх шаардлагагүй гэж харж байна.

НҮБ-аас Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахтай холбоотойгоор зөвлөмж өгсөн. Гүтгэх, доромжлохтой холбоотой гэмт хэргийг эрүүгийн журмаар шийдэхгүй байх, ингэж шийдэж байгаа тохиолдолд хорих ялын шийтгэл байж болохгүй гэж удаа дараа зөвлөсөн. Засгийн газар энэ зөвлөмжийг хэлбэр төдий биелүүлж байна.

Дэлхий нийтийн чиг хандлага доромжлохтой холбоотой заалтыг Эрүүгийн хуульд оруулахаас татгалзаж байгаа. 

“Глоб Интернэшнл төв”-ийн 1999-2022 оны хооронд бүртгэсэн худал мэдээлэл тараах, гүтгэх, доромжлохтой холбоотой 1,146 шүүхийн шийдвэр гарсан байна. Энэхүү шийдвэрээс харахад 43.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хариуцлага хүлээсэн. 

Намайг гүтгэлээ, доромжиллоо гэж шүүхэд гомдол гаргаад байгаа гурван иргэн тутмын нэг нь төрийн байгууллага, улс төрийн өндөр албан тушаалтан байдаг. Ялангуяа сонгуулийн жилд энэ гэмт хэргийн улмаас шийдвэрлэгдсэн тохиолдлын тоо өссөн. Тухайлбал, 2020 онд иргэний журмаар нэр төр гутаасантай холбоотой нийт 106 хэргийг шүүх шийдвэрлэсэн. 

Манай төвөөс Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт асуудлаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд албан шаардлага хүргүүлээд байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 33 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 51 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 4 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 11 цаг 1 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 24 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 30 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 51 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 16 цаг 3 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 16 цаг 10 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 16 цаг 16 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 27 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 37 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top