x

Голомт банк PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн гишүүн байгууллагаар элслээ

Голомт банк Монгол Улсаас анхлан PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлд /PCI SSC/ хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элсэн орлоо. Ингэснээр Голомт банк PCI аюулгүй байдлын стандартыг боловсруулах, тогтоох үйл явцад дуу хоолойгоо хүргэж, олон улсын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалах, сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийд тэргүүлэгч 800 гаруй байгууллагатай хамтран ажиллана. Мөн жил бүр тус зөвлөлийн хурлаар кибер аюулгүй байдлын салбарын шилдэг туршлагаас хуваалцах, шинэ санал, санаачилга гаргах боломжтой юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Бид PCI аюулгүй байдлын стандартын байгууллагатай хамтран ажилласнаар дэлхийн жишигт нийцсэн илүү аюулгүй, илүү найдвартай төлбөрийн экосистемийг бий болгох боломжтой. Голомт банк тус зөвлөлд Монгол Улсаас элссэн анхны гишүүн байгууллага бөгөөд PayPal, Amazon, Microsoft, HSBC, Citi зэрэг дэлхийн томоохон компаниудтай мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд нэгдэн ажиллана” гэв.

Тус зөвлөлийн гол стандарт нь PCI Мэдээллийн аюулгүй байдлын стандарт /PCI DSS/ буюу төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Голомт банк 2017 оноос хойш үйл ажиллагаандаа PCI-DSS стандартын шаардлагуудыг нэвтрүүлж, жил бүр олон улсын магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудитаа хийлгэж байна.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Лэнс Жонсон “Систем рүү чиглэсэн кибер халдлагууд улам боловсронгуй болсоор байгаа энэ цаг үед PCI аюулгүй байдлын стандартууд нь байгууллагуудад төлбөр тооцооны мэдээллийг хамгаалах, хор уршиг ихтэй мэдээлэл алдагдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулахад тусалдаг. Голомт банк бидэнтэй нэгдэж байгаа нь PCI аюулгүй байдлын стандартыг таниулах, нэвтрүүлэхэд туслан цаашлаад дэлхийн хэмжээнд төлбөрийн аюулгүй байдлыг сайжруулахад идэвхтэй оролцож буйгаа батлан харууллаа.” хэмээн онцолсон юм.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн тухай:

PCI SSC зөвлөлийг American Express, VISA card, MasterCard зэрэг дэлхийн томоохон картын брэндүүд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2006 онд хамтран үүсгэн байгуулсан. Байгууллагуудад уян хатан, үр дүнтэй мэдээллийн аюулгүй байдлын стандарт, хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд төлбөрийн аюулгүй байдлын стандартаар дэлхийд тэргүүлдэг олон улсын форум юм

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 33 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top