x

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч байна

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана гэж заасан.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;

  • Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;

  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;

  • Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;

  • Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх болно.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Хорооны даргаар нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн ажиллаж, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос нэр дэвшигчийг Хорооны гишүүнд шууд, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс бусад дөрвөн гишүүнийг нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжлахаар хуульчилсан.

Иймээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд дөрвөн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс сонгон шалгаруулах тул шаардлага хангасан нэр дэвшигчийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;

  • Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн авч ирж өгөх, шуудангийн илгээмжээр эсхүл цахим шуудангаар (PDF болон Word форматаар тус тус) хүлээн авна. Үүнд:

  • Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

  • Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

  • Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

  • Урьд ял шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлагад татагдаж байсан болон зөрчилд холбогдон шалгагдсан эсэх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт).

”Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам” хавсралтаар баталсан “Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет”-ыг Word файлаар энд дарж татаж авна уу.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энд дарж татаж авна уу

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг энд даржүзнэ үү.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар (ажлын цагаар): 51-263126, 8809-1939

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Засгийн газрын XI байр, 502 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: humanrightsdefender@nhrcm.gov.mn

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 14 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 32 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 45 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 42 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 5 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 11 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 32 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 44 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 51 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 57 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 8 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 12 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 18 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top