x

"Тавантолгой түлш"-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно

“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа.

Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа  удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм.

Тэрээр “Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлохоор өнгөрсөн онд 21 ажлын байранд үнэлгээ хийлгэсэн. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх 92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа байгаа юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд гүйцэтгэж хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй" гэж холбогдох салбарынханд уламжлав.

“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм.  Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж "Тавантолгой түлш" ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 18 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 35 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 48 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 45 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 9 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 14 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 35 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 47 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 54 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 16 цаг 0 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 11 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 15 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 21 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top