x

Сингапуртай гурван чиглэлд хамтран ажиллаж эхэллээ

Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна.

Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын яриа хэлэлцээр ажил хэрэг болж буйг онцлоод Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна гэлээ.

Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалын үеэр талууд дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнээс эхний гурван чиглэлийн хамтын ажиллагаа ийнхүү эхлээд байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын онцлогт нийцсэн нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо би болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар Хуримтлалын нэгдсэн сангийн сайн туршлага бүхий Сингапур Улсын Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Мөн Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сан бий болгоход дэмжлэг үзүүлэх, зөвлөх үйлчилгээ авах техникийн нөхцөлийг боловсруулж Дэлхийн банкинд хүргүүлээд байна.

Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сан бий болгоход дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ авах ажлын хүрээнд ажлын даалгавар боловсруулж Дэлхийн банкинд хүргүүлж батлуулсан. Энэхүү ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээний 1 ба 2 шатны зардлын тодорхой хэсгийг ($230’000) Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр болоод байна.

Хоёрдугаарт, Төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулах хүрээнд МИАТ ХК дээр түшиглэн Сингапур Улстай хамтран ажиллаж байна. Энэ нь Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах зорилттой уялдаж байгаа юм. Энэ боломжийг газар дээр нь судлахаар Сингапурын “Сурбана Журонг” компанийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.   

Гуравдугаарт, хот төлөвлөлтийн асуудал. Монгол Улс нэг хүн амд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог. Гэтэл нийт хүн амын 50 гаруй хувь нь газар нутгийнхаа 0,3 хувь буюу Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч түгжрэл, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэг, орон сууцны хүртээмж зэрэг олон асуудал үүсээд байна. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Хотын зохион байгуулалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж, бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд айлчлалын мөрөөр Сингапур Улсаас томоохон судалгааны баг Монгол улсад ирж ажиллаж хуримтлалын сан, хот төлөвлөлт, төрийн өмчит компанийн менежмент, агаарын тээвэр зэрэг салбаруудад судалгаа хийж, танилцаж байна, энэ бүхнийг цогцоор нь авч үзэж, шинэчлэн, сайжруулах хувилбарыг гаргахаар ажиллаж байна гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 19 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 36 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 49 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 46 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 10 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 15 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 36 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 55 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 16 цаг 1 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 12 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 16 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 22 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top