x

"Улаанбаатар хот орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт зэрэг асуудалд анхаарах шаардлагатай"

Хотын дарга Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа.

Талууд Сингапур Улсын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалыг Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байсан талаар онцлов.

Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Бүгд Найрамдах Сингапур Улсын “Си Пи Жи Интернэшнл” ХХК хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан болохыг дурдаад, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон хэмээв. Мөн нийслэлийг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлэв.

Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Улаанбаатар хотын хувьд орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт, хүн амын төвлөрлийн асуудалд анхаарах чухал шаардлагатай бөгөөд Сингапурын жишгийг нутагшуулах нь зөв шийдвэр болно гэдгийг хэлж байв.

Түүнчлэн Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хурдацтай хотжиж, хүн амын төвлөрөл ихээр үүсэж буй гэж харж байна хэмээгээд энэ тал дээр Сингапурын сайн туршлагыг хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн тухайд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 27 жилийн дараа нийслэл хотдоо эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Нийгэм, эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх суурь боломж бий болсон. Иймд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байна гэдгийг Хотын дарга хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 27 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 44 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 57 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 54 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 18 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 23 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 44 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 56 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 16 цаг 3 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 16 цаг 9 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 20 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 24 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 30 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top