x

С.Мөнхчулуун: Утасны дугаараас болж хар жагсаалтад ордог байдлыг зассан

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Зах, худалдааны төвүүдэд хийсэн лангуу болон кассын үнийн дүнгийн зөрүүг шалгасан ажлын явц хэр үр дүнтэй байв?

-Зөвхөн касс, лангууны үнийн зөрүүтэй байгаа тал дээр хяналт шалгалт хийгээгүй. Лангуу болон кассын үнийн зөрүү болон бараа бүтээгдэхүүний үнэ бүрдлийн асуудал дээр иргэдийн зүгээс маш их гомдол, санал ирдэг. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд зохицуулалт хийх тал дээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-наас 51 ААН-тэй бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх тухай бодлогын гэрээ байгуулсан. Ургамлын тос, элсэн чихэр гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон бидний хөндөж байгаа Эрүүл ахуйн тухай хуулийн долдугаар зүйлд зааснаар худалдаа үйлчилгээний байгууллага нь иргэдэд чөлөөтэй үйлчлүүлэх ариун цэврийн өрөөтэй байна гэсэн заалт бий. Энэ хуулийн заалт хэрэгжиж байна уу гэх мэт бүх талын шалгалтыг хийж байна. Мөн ААН-үүд болох дэлгүүр, худалдааны төвүүд, захуудын нийлүүлэгчидтэй хийж байгаа гэрээн дээр өрсөлдөөнийг хязгаарлаж, хүний эрхийг зөрчсөн аливаа зүйл заалт оруулсан байна уу гэдгийг дүрэм журмынх нь хүрээнд шалгаж байгаа. ААН-үүдэд илэрч байгаа нийтлэг зөрчил нь лангууны үнэ кассын үнэтэйгээ зөрдөг асуудал. Лангуун дээрээс бараа авахад 1000 төгрөг гэж байхад кассан дээр бичүүлэхэд 1200 төгрөг байх, эсвэл хямдралтай гэж бичсэн лангуун дээрээс бараа аваад бичүүлэхэд тэр нь хямдраагүй байх гэх мэт нийтлэг зөрчил илэрч байна.

-Килограммын бараа жиндээ хүрдэггүй байдал бас гардаг шүү дээ?

-Жинлэж зардаг бараа бүтээгдэхүүний жин хэмжүүр нь стандартын шаардлага хангаагүй буюу Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулаагүй байх тохиолдол гардаг. Зургаан сар тутамд баталгаажуулах ёстой атал 2020 оноос хойш баталгаажуулаагүй жин хэмжүүрээр жинлэж байгаа газрууд, лангуун дээрээ хөгцөрсөн талх, хугацаа нь дууссан зайдас гэх мэтийг зарж байгаа дэлгүүрүүд ч байна. Эдгээр асуудлууд дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ авна. Үнийн мэдээллийн зөрүүтэй байгаа тал дээр манай байгууллагын зүгээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хүрээнд хэрэглэгчид үнэн бодит, зөв мэдээллийг хүргэх ёстой гэсэн үүднээс хэрэглэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзэн таван сая төгрөгийн торгууль оногдуулж байгаа. Стандартад нийцээгүй жин хэмжүүрээр үйлчилсэн, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдсан зэрэг асуудлыг МХЕГ руу шилжүүлсэн.

-Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй гэх гомдол бас гардаг. Үүн дээр яаж ажиллахаар болсон бэ?

-Энэ бүхний цаана далд эдийн засаг, далд бизнес эргэлддэг. Захаас НӨАТ-гүй авчихаад цааш нь дамлаж НӨАТ-тай зардаг гэх мэт шударга бус асуудал ихээр гарч байгаа. Хуулийнхаа дагуу бол энэ нь ТЕГ-ын хариуцах ажил л даа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.4-т хэрэглэгч барааны нэр төрөл, үнэ, 7.2.5-д барааны хэмжээ хэмжих нэгжийн талаар хэрэглэгч мэдээлэл авах эрхтэй гэж заасан. Татварын хуулийн 28.5-д татвар төлөгч борлуулалт хийх бүрт хэрэглэгчийн системээр хэрэглэгчид дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсвэл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд үүн дээр татварын байцаагч хяналт тавина гэж үүрэгжүүлсэн. Энэ үйл ажиллагаан дээр хоёр байгууллага хамтарч илүү оновчтой зохион байгуулалттайгаар ААН-дийн НӨАТ олголтыг хянаж, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс хамтран ажиллах саналыг ТЕГ-т хүргүүлсэн. Энийг нарийвчлан шалгах ёстой гэсэн үүднээс зөрчлийн хэрэг нээхээр прокурорт хандаад байгаа.

-Мөн үүрэн холбооны үндэсний операторуудын үйл ажиллагаан дээр иргэдээс ирж байгаа гомдол саналуудыг нэгтгэн хүлээн авч байгаа гэсэн. Энэ ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Жишээ нь, хэрэглэгч өнөөдөр наймдугаар сарын 22-ны өдөр сарын хугацаатай дата худалдаж авахад нөгөөх нь сарын сүүл буюу 30-нд дуусчихдаг. Дата нь дуусаагүй байхад хугацаа нь аравхан хоноод дуусах мэтээр хэрэглэгчдийг хохироодог. Мөн нэр шилжих асуудал дээр үнэ цэнэтэй хэрэглэгч, эсвэл үнэ цэнэтэй дугаар гээд нэр шилжихгүй байх шалтгаанаар хувь хүний өмчид халдсан гэх гомдол ихээр ирдэг. Энэхүү ирсэн гомдлынх нь дагуу тухайн байгууллага руу холбогдоход асуудлыг нь шийдээд өгдөг. Гэтэл үүний цаана гомдол гаргаагүй маш олон хэрэглэгч хохирч байгаа учраас иргэдийн санал хүсэлтийг нэгтгэж авъя гэсэн шийдвэрт хүрч сошиал хуудсаараа нэгтгэн авсан. Мөн манай иргэдийн санал гомдол хүлээж авах утсанд ирсэн гомдлын дагуу манай байгууллага дөрвөн үүрэн холбооны оператортой холбогдон иргэдтэй хийдэг гэрээ, харилцах нөхцөлийг тусгасан бичиг баримтыг шалгахаар татсан.

-Банктай холбоотой асуудалд шалгалт хийсэн. Ямар зөрчил илрэв?

-Банктай холбоотой томоохон хоёр ажлыг хийж хэрэгжүүлсэн. Иргэдээс ирсэн гомдлын дагуу банкны хар жагсаалт буюу зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгч гэж тодорхойлогдон орохдоо зөвхөн банкнаас биш ББСБ, үүрэн телефоны операторууд, гурвалсан үйлчилгээгээр дамжуулаад хар жагсаалтад орж байна. Утасны дугаар аваад тэрийгээ ашиглахгүй хоёр сар болоход хар жагсаалтад орчихдог. Түүнээсээ болоод зургаан жил зээлд хамрагдаж болохгүй гэх асуудал гарч байсан. Үүнтэй холбоотой манай байгууллага хяналт шалгалт явуулж Монголбанкинд хүсэлт илгээсэн. Монголбанкнаас энэ асуулдлыг өнгөрөгч долдугаар сард шийдвэрлэсэн. Нийт 50 мянган иргэн, таван мянган ААН-ийг хар жагсаалтаас чөлөөлсөн. Мөн зээл олгосны шимтгэл болгож 1 хувийг банк зээлдэгчээсээ авдаг. Энэ нь хууль зөрчиж байна гэсэн асуудал гарсны үндсэн дээр хяналт шалгалт явуулах гэсэн боловч банкууд шалгуулахгүй гэсэн учраас бид зөрчлийн хэрэг нээж шалгалт явууллаа. Хүрээгээ нарийвчлан зөвхөн ипотекийн зээл дээр авч үзсэн. Хуулиндаа банк болон эрх бүхий этгээд зээл олгохдоо шимтгэл авч болно. Авахдаа зээл бүрээс тогтмол дүнгээр шимтгэл авахыг хуульчилсан байдаг. Гэтэл зээл бүрээс нэг хувийн шимтгэл авах юм бол зээлийн дүнгээс хамаарч шимтгэлийн мөнгөн дүн нь харилцан адилгүй байх учраас энэ нь хууль бус үйлдэл болж байгаа юм. Энэ асуудлаар бид нэр бүхий есөн банкинд тус бүрт 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байна. Энэ хугацаанд зөрчлөө засаж, эрх нь зөрчигдсөн иргэд, ААН-үүдийн хохирлыг барагдуулах ёстой. Үүний дараа ББСБ-ууд дээр хяналт шалгалт хийж байгаа.

-Бензиний асуудлаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сүүлийн саруудад шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа болохоор манайд ч мөн өссөөр ирсэн. Наймдугаар сард зарагдаж байгаа шатахууны үнэ 200 ам.доллар орчим буурсан. Тооцоолоод үзэхэд ам.долларын ханш өмнөх сараас 64 орчим төгрөгөөр өссөн. Харин өнөөдрийн орж ирж байгаа шатахууны үнэ зургадугаар сарынхаас 24 ам.доллар орчим хямд байна. Тэгэхээр бид зургадугаар сарынхаа үнэ дээр очих боломжтой. Гэвч үнийн өсөлтийн нөлөөгөөр нефть импортлогч компаниуд болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниуд Уул уурхайн яамтай зохицуулалт хийж тодорхой хэмжээнд алдагдалтай ажилласан байна. Энэ алдагдлаа нөхөх үүднээс шатахууны үнийг 450-500 төгрөгөөр буулгалгүйгээр 300 төгрөгөөр буулгасан гэж харж байна. Энэ тал дээр ШӨХТГ хяналт шалгалт хийж, ашигтай ажилласан тохиолдолд үнийг бууруулах, мөн үндэслэлгүйгээр ашиг олох, үгсэн хуйвалдах зэрэг асуудал гаргахгүй байх тал дээр ажиллах болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top