x

Япончууд Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгнө

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр зочдыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн зүгээс Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан, байгуулах болсон талаараа мэдэгдлээ. Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Токүшүкай медикад группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ "Манай айлчлалын баг Монголд ирээд нийт дөрвөн эмнэлгээр зочилж, танилцсан бөгөөд тэдгээр эмнэлэгт тодорхой хэмжээний тусламж үзүүлэх бодолтой ирсэн. Одоогоор Зүрх судасны мэс заслын төв байгуулах эмнэлгээ сонгоогүй байгаа. Токүшүкай группийн үүсгэн байгуулагч анх Японы хамгийн сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэх эмнэлзүйн аргыг дэлхий дахинаа түгээхийг зорьж уг группийг байгуулсан. Түүний энэхүү бодлогыг би уламжлан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн барилга байгууламж бариад зогсохгүй хүний нөөцийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн тусламж бас үзүүлэх юм" гэлээ.

-Ямар шалтгаанаар энэхүү төвийг байгуулж байгаа вэ?

-Би өөрөө Япон Улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Иймд зүрх судасны өвчний салбар гэдэг надад ойр байдаг. Түүнчлэн манай групп зүрх судас болон дотрын мэс заслаараа алдартай нь хүний нөөцийг хөгжүүлэхэд давуу тал олгож байна.

-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хөрөнгө оруулалтын хэмжээг би яг одоо хэлэх боломжгүй. Үүнийг Токүшүкай группийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлээд бодитой дүнг мэдэгдэх болно. Миний бодлоор 500-600 сая иен байх болов уу.

-Цаашдаа өөр төрлийн төв байгуулах уу?

-Манай эмнэлэг дотор эрхтэн, дурангийн хагалгаагаараа маш алдартай. Тиймээс тоног төхөөрөмжөөс гадна сургалт, судалгааны ажил дээр туслах боломжтой.

Харин Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан "Японоос Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгөх болсны хүрээнд манай зүгээс эмч нараа чадавхжуулах, хүний нөөцөө хөгжүүлэх, япон эмч нарыг солилцоогоор авч ирэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа ярьж, хэлэлцлээ. Бид Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, Япон, Монголын сургалтын эмнэлэг зэргээр орж, танилцсан. Манай улсын гол Зүрх судасны төв Улсын гуравдугаар эмнэлэгт байгаа бөгөөд тус байгууллагад ТЭЗҮ хийсэн бэлэн төсөл бий. Токүшүкай групп их чадамжтай, том эмнэлгүүдийн нэгдэл учраас бусад эмнэлгүүдтэй эмчилгээний тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 9 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 27 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 40 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 37 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 0 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 6 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 27 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 39 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 46 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 15 цаг 52 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 3 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 7 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 13 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top