x

"Хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана"

Хувь хүн хувь хүнд мөнгө зээлдүүлэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ мөнгө зээлдүүлээд буцааж авч чадахгүй байх тохиолдол бишгүй. Ингээд мөнгөө хэрхэн эргүүлэн авах, хувь хүн мөнгө зээлдүүлэхдээ юуг анхаарах талаар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Хуульч Б.Уянгаас тодрууллаа.

-Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэхдээ заавал гэрээ байгуулах шаардлагатай юу. Энэ талаар мэдээлэл өгөөч. Сүүлийн жилүүдэд мөнгө зээлдүүлчхээд буцаж авахгүй тохиолдол цөөнгүй гардаг. Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулах ёстой байдаг юм бол?

-Тухайн  иргэд хоорондын тохиролцооноос хамаарна. Гагцхүү тодорхой  хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч буюу зээл олгож буй хүнээс аваад, тохиролцсон хугацаанд буцааж өгөхөөр тохиролцож байгаа бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Учир нь Монгол Улсын Иргэний хуульд “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Иймд зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ  байгуулагдсан гэж үзнэ. Гол нь зээлдэгч тохиролцсон  хугацаанд зээлээ төлөөгүйтэй холбоотойгоор маргаан үүсвэл зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэдгээ нотлох шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Тиймээс мөнгөн хөрөнгийг банкин дах зээлдэгчийн эзэмшлийн данс руу шилжүүлэх, бэлнээр олгож байгаа бол бэлэн мөнгө хүлээлцсэн акт үйлдэж, зээлдэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулж байх  хэрэгтэй.

Харин талууд зээлийн гэрээгээр хүү тогтоож буй бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба бичгээр байгуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу  “Зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг” онцлогтой. Тиймээс хүү тогтоон тохиролцож  байгаа бол тухайн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэдгийг зээлдүүлэгч санаж, анхаарах нь зүйтэй.

Хүнд их хэмжээний мөнгө зээлж, хариуд нь үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаалсан гээд гэрчилгээг нь өөртөө аваад үлдсэн тохиолдлууд байдаг. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд тусдаа ойлголт тул энэ тохиолдолд иргэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсдэг болохыг анхаарах нь зүйтэй. Бүгд л нэг ижил зээлийн гэрээний харилцаа мэт боловч талуудын тохиролцож буй тохиролцооноос шалтгаалаад харилцан адилгүй эрх зүйн үр дагавартай байдаг тул аливаа гэрээ хэлцлийг байгуулахдаа хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авдаг байх нь чухал.

-Мөнгө зээлдүүлсэн гэсэн баталгааг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?

-Ер нь бол шаардлагагүй. Нотариатын тухай хуульд “заавал гэрчлүүлэх нотариатын үйлдэл” гэх ойлголт байдаг. Үүнийг зөвхөн хуулиар тогтоодог. Жишээлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх мэт. Түүнээс биш мөнгө зээлдүүлсэн талаар баталгааг заавал нотариатаар гэрчлүүлэх зохицуулалт хуульд байхгүй. Гэхдээ нотариатч нь хуулиар тогтоосноос бусад үйлдлийг иргэний хүсэлтээр гэрчилдэг тул баталгаажуулах зорилгоор бэлэн мөнгө хүлээлцсэн актаа нотариатаар гэрчлүүлэх асуудал нээлттэй.

-Мөнгө зээлдүүлсэн нь баталгаатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл өгөхөд хэдий хугацаанд мөнгө нь орж ирэх ёстой байдаг вэ?

-Тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Учир нь иргэний хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримталдаг. Жишээлбэл, та шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэж бодъё. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш  долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Иргэний хэрэг үүссэн бол нэхэмжлэлийн хувийг хариуцагчид буюу зээлдэгчид нийслэлд  долоо, орон нутагт 14 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Хариуцагч нь түүнээс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд хүргүүлнэ гэх мэтчилэн хуульд заасан хугацааны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцэст нь шүүхийн шийдвэр гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч төлбөрөө бүрэн төлж барагдуулах тохиолдолд ч бий.

Шүүхэд хандахаар төлөвлөж буй иргэдийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, нэхэмжлэлд заавал тусгах зүйлийг тусгасан байх зэргээс эхлүүлээд анхаарвал зохих нэлээдгүй зүйлс байдаг тул эхлээд хуульчаас мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 31 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 48 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 1 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 58 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 22 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 27 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 48 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 16 цаг 0 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 16 цаг 7 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 16 цаг 13 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 24 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 28 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 34 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top