Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Дэлгэрсайханыг томилжээ. Тэрээр аймгийн Засаг даргын орлогчоор ажилладаг байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Засгийн газрын тогтоолыг танилцуулж аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг түүнд үүрэг болгосон байна.
Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангуулж ажиллах, хичээлийн шинэ жилийн нээлтэд бэлтгэх зэрэг цаг үeийн ажлыг тасалдуулахгүй, үргэлжлүүлэн ажиллахыг анхааруулжээ.
Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан хэмээн Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.