Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өнөөдрийн 19 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн төв Есөнбулаг суманд хөл хорио тогтоохоор болжээ.
Аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлах бол орох хөдөлгөөн хэвийн байх аж. Мөн хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ, аймгийн Засаг даргын захирамж гарсаны дараа холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй өгнө гэж Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.