x

Ө.Сумъяабаатар: Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн даваа гаригт болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын  дарга Б.Мөнхцэцэг

"Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн. Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүйд хүрч мэдэх нь. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Бусад төлөвлөгөөт болон тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна. Төсөв, хөрөнгө мөнгө дутагдсан зүйлгүй" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай

"Дүүргийн хувьд өвөлжилтөд бэлтгэх ажил графикийн дагуу өрнөж байна. Тасалдсан, доголдсон зүйлгүй. Татварын орлого бүрдүүлэлт биелж яваа. Намрын улиралд хог тээврийн жолооч нар дутмаг болчихдог. Учир нь жолооч, ачигч нар цалингаа голж, ажлаа орхих тохиолдол мэр сэр бий. Тиймээс хог тээврийн салбарт боловсон хүний дутмаг байдал үүсээд байна. Хотын хэмжээнд шарилж устгах аян зохион байгуулж байгаатай холбоотойгоор тээвэрлэж буй хогны хэмжээ урьд өмнөхөөс нэмэгдсэн. Үүнээс үүдэн хэлэхэд Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, үнэ тарифийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу" гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх

"Манай дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 70.6 хувьтай байна. Харин татварын орлого төвлөрүүлэлт хүндрэлтэй байна. Ялангуяа газрын төлбөр хураамж дээр анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь дүүргүүд газрын үнэ төлбөр тогтоодог байснаас маргаан их үүсдэг. Тиймээс дүүрэг бүрд өөр өөр үнэ тариф мөрдөж, маргаан үүсдэг байсан. Түүнчлэн хог хаягдлын орлогыг цахилгааны мөнгөтэй хамт авч төвлөрүүлдэг. Гэр хороололд нэг хашаанд олон айл өрх амьдардаг. Тэгсэн хэрнээ нэг хаалга нэг төлбөр зарчмаар 2500 төгрөг л өгдөг. Тиймээс цаашид хог хаягдлын төлбөрийг айл өрхийн бус хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна. Мөн цахилгаан сүлжээний байгууллагууд хог хаягдлын орлого төвлөрүүлэхдээ 23 хувийг суутгаж авч байгааг ярилцах хэрэгтэй санагддаг" гэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа

"Сүхбаатар дүүргийн хэмжээнд 11 төрлийн ажлыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй сургууль, цэцэрлэгийн гадна фасад дээврийн засварын ажил 97 хувьтай байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх 355 тонн бодис нөөцөлсөн. Хог тээвэрлэлт үнэхээр хүнд байна. Хог тээврийн жолооч, ачигч нар ажлаа хаяад явчихдаг тал бий. Татварын орлого төвлөрүүлэлт 75 хувийн гүйцэтгэлтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

"Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 80 хувийн биелэлттэй байна. Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна. Манай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд нэлээд дээр үед баригдсан байдгаас дээврийн сантехникийн засварууд хийгдэж байна. Гэрэлтүүлэг 95 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 байршилд фасад засвар хийж буй. Энэ ажил 75 хувьтай байна. Гэмтлийн эмнэлэг чиглэлийн авто замыг өргөтгөн засварлаж байна. Энэ замыг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч байгаа. Орлого бүрдүүлэлтийн хувьд хүн амын орлогын албан татвар бага зэрэг тасалдалттай байгаа ч оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл

"Дүүргийн хэмжээнд өвөлжилтөд бэлтгэж олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа хийгдэж байгаа. Томоохон эмнэлэг, спортын байгууламжийн хөрөнгө оруулалтад бэрхшээл саад учрахаар байна. Дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага хувийн хэвшлийнх. Энэ долоо хоногт НИТХ-ын төлөөлөгч нар манай дүүрэгт ажиллана. Төсвийн орлогыг бүрдүүлэхээр шамдаж байна. Оны эцэс гэхэд бүрэн төвлөрүүлэх болно" гэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн

"Өвөлжилтийн бэлтгэл ажил Хан-Уул дүүрэгт 75 хувьтай байна. Сургууль цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Тэдгээрээс  218 дугаар цэцэрлэгийн засварын ажил удаашралтай байгаа. Тендерт шалгарсан компанийг шахаж шаардаж байна. Орлого бүрдүүлэлт 81 хувьтай байна. Хүн амын орлогын татвар, газрын төлбөр хураамж тасалдаж мэдэх нь. Хог тээвэрлэлтийн зургаан машин шинээр авч парк шинэчилсэн. Өнгөрсөн онд дөрвөн камаз авсан. Гэтэл шинэ машинуудад эвдрэл их гарч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 9 цаг 17 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 9 цаг 35 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 48 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 10 цаг 45 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 15 цаг 8 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 15 цаг 14 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 15 цаг 35 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 15 цаг 47 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 15 цаг 54 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 16 цаг 0 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 16 цаг 11 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 16 цаг 15 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 16 цаг 21 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top