x

ФОТО: “Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцлоо

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй бүжгийн наадамд хоёр улсын 500 гаруй бүжигчин оролцож буй юм. Бүжгийн наадмыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хамтарсан “Сүүн зам” соёл урлагийн наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж манай хоёр орны нандин хэлхээ холбоог бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ танд гүн талархал илэрхийлье. Түүхэн 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, өвөрмөц нандин өв уламжлалыг хуваалцан дэлгэсэн найрамдалт нөхөрлөлийн наадам болж буйд туйлын их баяртай байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Энэхүү наадам нь Япон Улсын өв соёл, үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг монгол үндэсний болон орчин үеийн бүжгийн урлагтай хослуулан үзүүлэх, үүх түүхээ таниулах, хоёр улсын соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг дурдахад нэн таатай байна. Цаашид Монгол Улс, Япон Улсын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, улам бэхэжнэ гэдэгт Улаанбаатар хотын зүгээс итгэлтэй байна. Аливаа улс орны ард түмэн хэл соёл, түүх, шашин, зан заншлаар ялгардаг хэдий ч соёл урлагаар дамжин дуу бүжиг хэмээх нэг хэлээр ярьж, ойлголцож чаддаг” хэмээн онцоллоо.

Харин Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Сүүн зам наадам нь Япон улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй томоохон арга хэмжээний нэг юм. Японоос зорин ирсэн бүжигчид та бүхэнд болон энэ наадмыг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасан хоёр орны холбогдох хүмүүст талархал илэрхийлье” гэв.

“Сүүн зам” бүжгийн наадмын үеэр төв талбайд үзэсгэлэн, яармаг худалдаа гарснаас гадна хоёр орны үндэсний бүжиг толилуулж байгаа юм. Ийнхүү Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори” бүжгийн урлагаас танилцуулж, Япон, Монгол орны бүх уран бүтээлчид хамтдаа бүжиглэснээр наадам өндөрлөх юм. Японы үндэсний бүжиг “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 10 цаг 36 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 10 цаг 54 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 6 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 12 цаг 4 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 16 цаг 27 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 16 цаг 33 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 16 цаг 54 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 17 цаг 6 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 17 цаг 12 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 17 цаг 19 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 17 цаг 30 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 17 цаг 33 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 17 цаг 40 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top