Есдүгээр сарын нэгнээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Тухайлбал, буруу талаар гүйцвэл 19200 төгрөгөөр, ЗХД-ийн дагуу машин чирээгүй бол 28800 төгрөгөөр, санаатай огцом тоормословол 19200 төгрөгөөр торгоно хэмээн мэдээлж байсан юм.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн П.Пүрэвханд "Замын хөдөлгөөний дүрэм болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй" гэж мэдээллээ.