x

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг "Хангарди" одонгоор шагналаа

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ямасаки Масаяасү, Токушима мужийн Дэд захирагч Кацуно Миеэ болон Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул бөгөөд баруун Япон болон Монголын хамтын нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцааг өргөжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Өргөмжит консул Каваүчи Широгийн 2010 оноос хойш оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнасан юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Сүүн зам” бүжгийн наадмын үеэр Япон улсын 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буй. Энэ үеэр Хотын дарга Япон Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн 50 жилийн хугацаанд талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад дэмжлэг үзүүлж, цар тахалтай тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Түүнчлэн Улаанбаатар хотод Японы ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтын  төслүүд өрнөснийг онцолж байлаа.

Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи “Сүүн зам” бүжгийн наадам нь хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болохуйц томоохон арга хэмжээ болохыг онцолж, нийслэлээс дэмжин ажиллаж буйд талархаж байна хэмээв. Тэрбээр харилцан ашигтай эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 10 цаг 17 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 10 цаг 35 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 48 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 11 цаг 45 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 16 цаг 8 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 16 цаг 14 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 16 цаг 35 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 16 цаг 47 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 16 цаг 54 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 17 цаг 0 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 17 цаг 11 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 17 цаг 15 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 17 цаг 21 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top