Үндэсний их баяр наадмаар зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу олны анхаарлыг ихээр татаж буй.
Зарим бөхөд допинг илэрсэн байх магадлалтай гэх мэдээлэл гараад буй. Нийт 80 сорьцын хариу гүйцэт ирсэн тохиолдолд хариуг задалж, олон нийтэд мэдээллэх талаар албаныхан өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр 15:00 цагт Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийхээр товложээ.
Бөхчүүдийн шинжилгээний сорьц Өмнөд Солонгосыг зориод нэг сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хугацаа уртсан тусам иргэдийн ялангуяа бөх сонирхогчдын итгэл алдарч, шинжилгээний хариунд эргэлзэх шинжтэй болоод байна.
Сэтгэгдэл (1)