Улсын хэмжээнд наймдугаар сарын 11-ний байдлаар нийт 136,835 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.
Тодруулбал,
-
А-80 автобензин 7,435 тонн буюу 45 хоног
-
АИ-92 автобензин 40,663 тонн буюу 30 хоног
-
АИ-95 автобензин 4,644 тонн буюу 35 хоног
-
Дизель түлш 82,161 тонн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 25 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 59,961 тонн шатахууны нөөцтэй байгаагаас
-
А-80 автобензин 915 тонн
-
АИ-92 автобензин 21,871 тонн буюу 23 хоног
-
АИ-95 автобензин 3,295 тонн буюу 45 хоног
-
Дизель түлш 32,465 тонн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байгаа юм.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,349 тонн, хангайн бүсэд 6,674 тонн, төвийн бүсэд 29,366 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,045 тонн байгаа аж.
Манай улс он гарсаар нийт 1,087.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 20.7 мянган тонн, АИ-92 автобензин 362.7 мянган тонн, АИ-95/98 автобензин 16.2 мянган тонн, дизель түлш 548.3 мянган тонн, онгоцны түлш 17.8 мянган тонн, Жет А-1 18.8 мянган тонн бусад 103.1 мянган тонн байгаа талаар мэдээллээ.