Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 25 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг хангалаа.
Иймд аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялах, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.