x

Голомт банк “ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ” төслийг санаачилж Археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Голомт банк “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Археологийн олдворууд нь Монгол Улсын түүх, өв соёл, зан заншил, шашин шүтлэгтэй салшгүй холбоотой бөгөөд хойч үедээ үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээх томоохон ач холбогдолтой. “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Монголын түүх соёлын үл хөдлөх дурсгал, биет өвийн хадгалалт хамгаалалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг шинжлэх ухааны арга зүйн дагуу шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад Монголын соёлын өвийг дэлхийд таниулах археологийн олон төслүүд дээр хамтарч, дэмжин ажиллах юм.

Энэ жилийн хувьд “Өв соёлын голомт” төслийн хүрээнд Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газрыг сонгон, археологийн ажлаа эхлүүлээд байна.

Археологийн малтлага судалгааг хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд зэрэг олон салбарын оролцоотойгоор хийдэг.

Төслийг хэрэгжүүлэгч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн:

Голомт банкны санаачилга, санхүүжилтээр “Өв соёлын голомт” нэртэй урт хугацаанд үргэлжлэх томоохон төслийг эхлүүлээд байна. Уг төслийг манай ШУА-ийн Археологийн хүрээлэн хариуцан хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар болон Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэн ажиллаж байна. Археологийн малтлага судалгааг зөвхөн археологичид хийгээд л дуусдаг ажил биш юм. Тухайлбал, хэл шинжлэл, соёл судлал, түүхчид, архитекторууд, он цаг тогтоох ажлууд дээр хими, физикийн мэргэжилтнүүд зэрэг маш олон шинжлэх ухааны оролцоотойгоор хийгддэг. Мөн археологийн малтлага судалгааны олдворуудаас шашны холбогдолтой эд зүйлс ихээр илэрдэг бөгөөд Буддын шашны холбогдолтой эд зүйлсэд манай археологичдын тайлж уншиж чадахгүй, нарийн утга агуулгатай зүйлс олноор гарч ирдэг. Тийм ч учраас Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн тусламж дэмжлэгийг авч Монголын археологийн дурсгалаас олдсон бурхны шашны холбогдолтой эд, өлгийн зүйлсийг илүү нарийвчлан судлан тайлбарлах боломжийг эрэлхийлж, хамтран ажиллаж байна.

Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан:

Монголын түүхийг ярилгүйгээр Азийн түүх, цаашлаад дэлхийн түүхийг ярих боломжгүй гэж үздэг. Монголчуудын оюуны соёлын түүхийг эрэн сурвалжлах “Өв соёлын голомт” шинэ төсөл дээр манай Гандантэгчэнлин хийд эрдэм соёлын хүрээлэнгийн зүгээс Монгол оронд дэлгэрч байсан Буддын шашны 2000 орчим жилийн түүхийг археологийн олдвороор нотлох, тодотгож гаргаж ирэх, олон түмэнд танин мэдүүлэхээр зорин ажиллаж байна. Монголчуудын эртний ёс заншил, түүх соёл, бичиг үсэг, сүсэг бишрэл, үзэл санаа нь шашин шүтлэгтэй салшгүй холбоотой байсан нь, мөн дэлхий дахинаа түгэхэд Монголчуудын үүрэг оролцоо маш их байсан гэдэг нь археологийн хөдөлшгүй баримт, олдвороор батлагддаг.

Голомт банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуяг:

Монгол Улс зуун зуунаар тоологдох алтаар бичигдэх түүх шастиртай, төр улс, эдийн засаг, соёл, шашны гол төв, манлайлагч улс үндэстэн байсан. Энэ бүхнийг эдүгээ цагт Монголчууддаа, цаашлаад дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, нотлон харуулах нь туйлаас чухал. Үүнд археологийн олдворууд буюу түүхийн тулгар сурвалжуудын нэг болох эд өлгийн олдворууд нэн чухал үүрэгтэй. Энэхүү эд өлгийн олдворуудыг нээн илрүүлэх, улмаар хөдөлшгүй баримтаар нотлох хүндтэй бөгөөд амаргүй ажлыг хэрэгжүүлж буй ШУА-ийн дэргэдэх Археологийн хүрээлэн болон Голомт банк хамтран “Өв соёлын голомт” түүх археологийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 26 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top