Туул голын сав газрын захиргааны даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт Туул гол, түүний цутгал голуудын дагуу онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд үзлэг, хяналт хийх ажлын удирдамж”-ийн хүрээнд өчигдөр аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьжээ.
Тодруулбал, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа явуулын хоолны 11 цэг, авто угаалгын объект, барилга барьж байгаа тус бүр нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн эдгээр аж ахуйн нэгжид ил задгай хог хаягдал хаяхгүй байх, Усны тухай хууль болон бусад холбогдох тогтоомжийг мөрдөн ажиллах талаар зөвлөмж өгч, хяналт тавьж ажилласан талаар мэдээллээ.