x

Ч.Номин: Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн, ажлуудаа гүйцэтгэж байна

Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, дараа онд нь барилгын ажил эхэлсэн. Тэгвэл музейг 2022 оны Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөсөн бөгөөд дэглэлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Өнөөдөр Соёлын сайд Ч.Номин болон дэд сайд М.Батбаяр нар музейн ажлын явцтай танилцлаа. 

Үзмэрүүдийг байрлуулах, дэглэх, гэрлээ тохируулах, хамгаалалтын шилэн хоргуудыг суурилуулах зэрэг ажил музейд ид өрнөж байв. Уг музей дэх бүхий л зүйл стандартыг баримталсан байх ба гадаадын мэргэжилтнүүдээр зөвлүүлж байгаа юм. 

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг технологиудыг шингээснээрээ онцлогтой энэ музейд зочилсноор Монголын түүх, дэлхийн түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийн талаар бүхий л мэдээллийг авах боломжтойг сайд Ч.Номин өнөөдөр онцолж байв.

Тэрээр "Чингис хаан, хаад язгууртны музейг нээхэд тун ойртсон. Есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн ажлуудаа гүйцэтгэж байна. Уг музей нь Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэл Монгол нутагт оршин байсан бүх улсын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн Монгол бахархал танхимд дэлхийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулна. Өөрөөр хэлбэл, энэ музейд ирснээр Монгол Улсын талаар бүрэн хэмжээний мэдээлэл авах боломжтой, олон улсын стандартад нийцсэн томоохон хэмжээний соёлын бүтээн байгуулалт болж байна. 

Музей өмнө нь хадгалах, үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол цаашид боловсролын чиглэлийг нэмж байна. Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурлуудыг Монголдоо хийх боломжтой болж байгаа. Мөн хамтарсан үзэсгэлэнгүүдийг ч гаргах юм. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар хэд хэдэн газар манайд хандсан. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ирэх онд Франц улсад Чингис хаан үзэсгэлэнг гаргана" гэлээ. 

Н.Хосбаяр: Музейд 200 гаруй уран бүтээлч ажиллаж байна

Музейн үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж байв. Хүннү, Сяньби, Жужан улсын үед хамаарах үнэт олдворууд, археологийн судалгаа, эрдэмтдийн зөвлөгөөний үр дүнд хийсэн Луут хотын загвар энэ давхарт бий. 

Үзмэрүүдийн тайлбарыг эн тэргүүнд монгол бичгээр, доод хэсэгт нь кириллээр зэрэгцүүлэн бичжээ. Харин жуулчид QR код уншуулан англи, орос хэлээр тайлбарыг нь сонсох боломжтой байх аж. Мөн тайлбарлагч, бусад ажилтныг жил гаруйн хугацаанд бэлдэн, олон улсын музейн стандартаар боловсон хүчний хуваарилалтаа хийсэн хэмээн тус музейн захирал С.Чулуун хэлэв.

Одоогоор музейн дэглэлтийг 200 гаруй ажилтан хийж буй юм. Үзэсгэлэнгийн дэглэлтийг хариуцаж буй Н.Хосбаяр "Музей үндсэн зургаан танхимтай. Тухайлбал,

  • Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан

  • Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур

  • Тавдугаар давхарт Их Монгол

  • Зургаадугаар давхарт Эзэнт улс

  • Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын

  • Наймдугаар давхарт Монгол бахархлын танхим бий.

Эдгээрийн дэглэлтийг 200 гаруй уран бүтээлч хийж байна. Түүнчлэн хэвлэлийн эх бэлтгэл, товгор хийцийн зүсвэр, будгийн үйлдвэр гэх мэтчилэнгээр олон хүний хөдөлмөр шингэж байгаа" гэсэн юм. 

Эртний улсуудын хот ямар зохион байгуулалттай байсныг мэдэхэд туслах, төсөөлөл өгөх гол зүйл нь макет буюу загвар билээ. Бараг танхим бүхэнд эртний хотууд, сүм хийдийн загварыг уран нарийнаар дүрслэн хийжээ. Энэ талаар Н.Хосбаяр "Монгол нутагт буй эртний хот балгадын суурь, эрдэмтэн судлаачдын сэргээн босгосон төсөөллийг чиг барьж, Монгол нутагт байсан эртний хот балгадын загварыг хийсэн. Жишээлбэл, Хүннүгийн Луут хот, Уйгурын Хар балгас, Киданы Хэрлэн барс, Юань улсын Шанду хот зэргийн загварыг хийсэн. Эдгээрийг мэргэжлийн залуусаас бүрдсэн хоёр баг хийж, гүйцэтгэсэн" гэв.

Чингис хаан музейд шинэлэг олон зүйл байгаагийн нэг нь холимог эд өлгийн зүйлийг хадгалах сан хөмрөг. Энд соёлын үнэт дурсгал, түүхэн олдворыг горимын дагуу хадгална. 

Музейн ахлах сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг "Манай улсын музейн түүхэнд анх удаагаа төрөлжсөн зориулалтын, хадгалах горимтой шүүгээ савтай болсон. Музейн үндсэн үүрэг бол хадгалах. Бид хамгийн багадаа 100 жил хадгалах зориулалтын сав, шүүгээтэй боллоо. Соёлын үнэт өвөө цаашид өвлүүлэхийн тулд хадгалалтын нөхцөлөө сайжруулах ёстой. Үүний эхний алхмыг Чингис хаан музей хийж байгаа. 

Манайд буй төхөөрөмж нь өрөөний хэмийг 20 градусаас, чийгийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр барих тохиргоотой. Мөн гал гарлаа гэж тооцоход усаар бус хуурай хороор унтраах юм. Ингэснээр соёлын өвд эрсдэл учрахгүй" гэлээ. 

С.Чулуун: Чингис хаан музейн сан хөмрөгийн найман хувь нь хосгүй үнэт дурсгал

Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал гэдгийг музейн захирал С.Чулуун онцолсон. Тэрээр "Нийт үзмэрийн 92 хувь нь эх хувь. Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. 

Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бий. Санаагаараа хийсэн зүйл огт байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 10 цаг 28 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 10 цаг 46 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 59 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 11 цаг 56 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 16 цаг 19 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 16 цаг 25 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 16 цаг 46 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 16 цаг 58 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 17 цаг 5 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 17 цаг 11 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 17 цаг 22 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 17 цаг 25 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 17 цаг 32 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top