"Боловсролын Томьёо 2022" эвент Наймдугаар сарын 21-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна.
Тэгвэл тус эвентийн оролцогч, хүрэлцэн ирсэн байгууллагуудад "Хууль зүйн үйлчилгээний төв" болон "Легал академи" хамтран хууль зүйн зөвлөгөө, сургалтыг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Мөн хууль зүйн боловсролын салбарын анхдагч цахим платформ хөгжүүлэгч Легал академи нь ТomYo-той хууль зүйн боловсролын асуудлаар хамтарсан судалгаа, сургалт зохион байгуулах, харилцан бие биенийхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.