x

Д.Сумъяабазар: Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй, хүмүүс улстөржүүлээд байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайваны гүүрний баруун талд “Эм Энд Жи констракшн” компанийн эзэмшлийн газарт орон сууц баригдаж байгаа. Тус 11.8 газар анх 2008 оны есдүгээр сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Улмаар “Эм Энд Жи констракшн” захирал А.Амарбаясгалан 2017 онд 5 хэсэг бүхий цогцолбор байгуулна гэж ярилцлага өгч байв. Үүнд, битүү усан парк, 3056 хүний суудалтай сагсан бөмбөгийн ордон, усан гулгуурын талбай, бассейн зэргээс гадна 5000 машины зогсоол, кинотеатр зэрэг багтах бөгөөд эзэмшлийн газрын 70 хувийг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн эзэлнэ гэж ярьж байв. Гэвч одоо орон сууцны барилга сүндэрлэж эхэлсэн нь олны хардлагыг дагуулж, авлигын тод жишээ хэмээн дүгнэж буй. 

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцсан билээ. Энэ үеэр Ерөнхий сайдад Хотын дарга Д.Сумъяабазар “Усан паркийн асуудал хууль зөрчөөгүй” гэж мэдээлэв.

Тодруулбал, тэрээр “2008 онд анх орон сууцны зориулалттайгаар гарсан. Тухайн үед хүчингүй болгоод шүүхээр усан паркийн зориулалттайгаар гаргасан. Гэвч дахин шүүхээр хүчингүй болгоод “орон сууц, усан парк, тусгай зориулалт” гурван зориулалтаар гарсан. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын явц хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг хүмүүс улстөржүүлээд байгаа” гэсэн тайлбарыг өгөв.

Усан паркийн асуудалд дээр АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээж, барилга барьж байгаа “Эм Энд Жи” компанийг шалгаж байгаа аж. Тус компани одоогоор 25 давхар бүхий дөрвөн орон сууцын суурийг босгож, иргэдээс урьдчилсан захиалгаа аваад эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 10 цаг 33 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 10 цаг 51 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 4 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 12 цаг 1 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 16 цаг 24 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 16 цаг 30 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 16 цаг 51 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 17 цаг 3 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 17 цаг 10 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 17 цаг 16 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 17 цаг 27 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 17 цаг 30 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 17 цаг 37 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top