АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Шилдэг Хүүхэд" алтан медалийг АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа 8 дугаар ангийн сурагч Д.Эрдэм хүүд гардуулжээ.
Д.Эрдэм Австри Улсад болсон Моцартын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын тэмцээнээс алтан медаль авсан байна. Мөн тэрээр олон улсын математикийн олимпиадын гурван алт, хоёр мөнгө, "Spelling Bee" тэмцээний таван удаагийн аварга, олон улсын төгөлдөр хуурын тэмцээний гурван алт, хоёр мөнгөн медальтай.
Морин хуурын тэмцээний хүрэл, хурдан уншлагын тэмцээний I байрын шагнал хүртэж, олон амжилтын эзэн болсон байна.
Д.Эрдэмд харь нутагт Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад нь Элчин сайд Ө.Батбаяр талархал илэрхийлж, амжилт хүсжээ.
Сэтгэгдэл (1)