x

Замын төлбөрийг “ГАЛЫН ХАЙЧААР” биш цахимаар авдаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна

Манай улс дэлхийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланд “Замын чанарын индекс”-ээр дэлхийн 138 улсаас 109 дүгээр байрт, дэд бүтцийн өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмблэгдсэн бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2026 онд нэг өрхөд ногдох тээврийн хэрэгслийн тооны харьцаа 1/1.7-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоо байгаа 1.2 сая тээврийн хэрэгслийн тоо 1.6 саяд хүрч 30 хувиар тэлэх буюу цаашид авто зам ашигласны төлбөр, хураамж төлөх хэрэглэгчдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна.

Улсын хэмжээнд анхны Төлбөр авах цэгийг 2005 онд байгуулж байжээ. Одоогийн байдлаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замд 33 төлбөр авах цэг бүртгэлтэй байгаагаас 2022 оны I улирлын байдлаар 27 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ цэгүүд нийт 39.1 тэрбум төгрөгийн орлого олж, 8.8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 30.3 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Гэвч төлбөр авах цэгүүдээр нэвтэрч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 орчим хувиас төлбөр авахгүй байна гэх судалгааны дүн байна.

Иймд төлбөр авах цэгийг цахимжуулах үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлж Улаанбаатар хот орчмыг тойрсон ачаалал ихтэй Эмээлт, Налайх, Хоолтын төлбөр авах цэгүүдийг цахимжуулжээ.

Цэгүүдийг цахимжуулснаар орлого 30.8 хувиар өсч, ажиллах хүчний зардал 35 хувиар хэмнэгдэх тооцоо гарсан байна. Энэ хүрээнд цахимжуулалтад “ABPR” болон “RFID” хосолсон технологийн шийдлийг сонговол манай орны цаг уурын орчин нөхцөлд тохирно гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх шийдлийн хувьд 10 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт менежментээр хэрэгжүүлэхээр тооцжээ.

Иймд Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар нарт төлбөр авах цэгийг цахимжуулахад хувийн хэвшлийн оруулсан хөрөнгийг авто зам, замынбайгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөрийн тодорхой хувиар эргэн төлөх, төлбөр авах цэгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгалаа. Мөн төлбөр авах цэгийг цахимжуулахад хөрөнгө оруулах этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, цахимжуулах ажлыг шуурхай гүйцэтгүүлэх, Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгийг энэ оны наймдугаар сарын 25-ны дотор цахимжуулж, ашиглалтад оруулахыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 11 цаг 13 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 11 цаг 31 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 44 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 12 цаг 41 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 17 цаг 4 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 17 цаг 10 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 17 цаг 31 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 17 цаг 43 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 17 цаг 50 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 17 цаг 56 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 18 цаг 7 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 18 цаг 10 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 18 цаг 17 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top