Яармагийн авто замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусжээ.
Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байна. Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22-н хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Тэгвэл одоогоор хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, маргааш буюу төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр ажиллаж байгаа аж.