УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Оны эхэнд хоёулаа ярилцаж байхад “Энэ онд манай улсын хамгийн том сорилт үнийн өсөлт байна” гэдгийг хэлж байсан. Таны хэлснээр үнийн өсөлт гаарчихлаа. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?
-Үнийн өсөлт ойрын гурван жилдээ Монгол Улсын эдийн засаг, аж ахуйн нэгж, ард иргэдийн өмнө тулгарах хамгийн том сорилт хэвээр байх төлөв ажиглагдаж байна. Дэлхийн улс орнуудын эдийн засагт 1970-аад онд болоод өнгөрсөн стагфляци буюу эдийн засгийн өсөлт бага байхад үнийн өсөлт явагддаг үзэгдэл бүрэн агуулгаараа одоо өрнөж байна. Түүх давтагдаж байна гэх үү дээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард Эдийн засгийн байнгын хороон дээр өөрийн чинь хэлдгээр “Ирэх онд үнийн өсөлт гаарна шүү. Энэ амаргүй сорилтыг зөв бодлого хэрэгжүүлж байж давах учиртай” гэдгийг хэлж, анхааруулж байсан. Зөв бодлого гэдэг нь мөнгөний бодлогын хүүг өсгөх, төсвөө балансжуулахыг хэлж байсан. Чухам яагаад бодлогын хүүгээ өсгөх, төсвөө балансжуулах тухай дахин дахин яриад байсан гэхээр 1970-1980 оны стагфляцийн үед улс орнууд үнэ тогтворжуулах, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг хүчээр барих, валютын ханшаа барих, хилээр зарим барааг гаргахгүй байх зэрэг бодлого явуулж үзсэн.
Ихэнх нь ямар ч үр дүн өгөөгүйгээр үл барам стагфляцийг улам өдөөж үргэлжлэх хугацааг нь уртасгасан байдаг. Ийм учраас 1970-1980 о н д бусдын гаргасан алдааг давтах шаардлагагүй, харин үр дүнгээ өгсөн мөнгөний бодлого, төсвийн бодлогыг авч хэрэгжүүлье гэсэн юм л даа.
-Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн шүү дээ?
-Өнгөрсөн оны 1 0 дугаар сард хэлж ярьснаас хойш долоон сарын дараа, Монгол банкны ерөнхийлөгчийг ажлаа өг гэснээс хойш нэг сарын дараа Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн. Дэндүү их хугацаа алдлаа, харамсалтай. Энэ алдааны урхаг олон жил үргэлжлэх нь тодорхой. -Зөвхөн мөнгөний бодлогын хүүг өсгөхөд л эдийн засгийн энэ хүндрэлийг даваад гарах боломжтой гэж үү? -Ганцхан мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр асуудал бүрэн шийдэгдэхгүй. Мөнгөний бодлогын хүүг өсгөхөөс гадна төсвийн бодлогоо уялдуулж, балансжуулах ёстой. Төсөв, мөнгөний бодлого нийлж байж илүү үр дүнд хүрдэг.
-Засгийн газраас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн болон бусад татвараас чөлөөлөх бодлого барьж байгаа. Тэгвэл эдгээр бодлого тийм ч үр дүнтэй биш гэсэн үг үү?
-Тийм ээ, үр дүнгүй. Үнийн өсөлтийн суурь шалтгаан нь богино хугацаанд үргэлжлэх бол зарим бараа бүтээгдэхүүний үнийг тэр х у гацаанд нь бари х гэж оролдож болох юм. Гэтэл үнийн өсөлтийн суурь шалтгаанууд нь дор хаяхад 3-4 жил үргэлжлэхээр байхад үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлбэл үр дүн өгөхгүй, харин ч асуудлыг ул ам хүндрүүлжүргэлжлэх хугацааг уртасгана. Аргацаах аргагүй асуудалтай нүүр тулаад байна гэж ойлгож, бодлогын зөв арга хэмжээнүүдийг цаг тухайд нь, хугацаа алдалгүй авах учиртай.
-Цаашид Монголбанк бодлогын хүүгээ 10 хувиас өсгөх шаардлагатай юу?
-Инфляци 17 хувьтай байхад бодлогын хүүг өсгөх нь ойл гомжтой шүү дээ. Тэгэхгүй бол төгрөг улам үнэ цэнэгүй болж, ханш нь унана. Төгрөгийн үнэгүйдлээс хамгаалж иргэд төгрөгөө валют болгохыг оролдож улмаар валютын нөөц хомсдоход хүргэдэг. Ийм л юм манай эдийн засагт болоод байгаа. Уг нь бодлогоо ном журмын дагуу явуулдаг Төв банкууд бодлогын хүүгээ өсгөөд зарим поп улстөрчид нь шүүмжилж харагддаг. Манайд яг эсрэгээрээ, улстөрч нь мөнгөний бодлогоо зөв болгооч гэхээр Монголбанкны ерөнхийлөгч нь үгүй гээд тэнэгтээд сууж байдаг, сонин шүү. Тэгээд үнэ өслөө, амьдрал хэцүүдлээ гээд хэдэн улстөрчөө муулаад л. Зарим хүмүүс одоо ойлгож эхэлж байгаа болов уу гэж горьдож байна.
-Одоо төсвөө дахин тодотгох ёстой гэж та үзэж байна уу?
-Одоо төсөвт тодотгол хийвэл энэ жил хий гдэх гурав дахь удаагийн төсвийн тодотгол болно. Байн байн өөрчлөгдөөд байдаг зүйлд хүн итгэдэггүй, үр дүн гарахгүй. Улсын төсөв гэдэг ойрхон ойрхон тодотгоод, өөрчлөөд байдаг зүйл ч биш. Анхнаасаа зөв төсөв оруулж ирээд түүнийгээ хатуу хэрэгжүүлээд явбал үр дүнгээ өгдөг. Одоо төсөв тодотгоно гэснээс ирэх оныхоо төсөвтөө анхаарах нь зөв биз.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсыг дефолт зарлах хэмжээнд хүрсэн талаарх мэдээлэл цацагдсан. Иргэд ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлтөд дарлуулж дундаж давхаргаас ядуурлын ангал руу нэг нэгээрээ биш, нийтээрээ орж байгааг хэлж байна. Гэвч Сангийн сайд удаа дараа уг мэдээллийг үгүйсгэж, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн түвшинд байгааг хэлж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Монгол Улс дефолт зарлах хэмжээнд хүрсэн гэдэг бол дэгсдүүлсэн мэдээлэл. Гадаад зээлээ цаг хугацаанд нь төлж чадаа гүй улсы г дефолт боллоо гэдэг. Дефолт зарлах эрсдэлд ойрхон байгаа эсэхийг харуулдаг гол үзүүлэлт бол тухайн улсын зээлжих зэрэглэл байдаг. Манайулсынзээлжихзэрэглэл У.ХүрэлсүхийнЗасгийн газрын үед таван шат ахиж, С сөрөг -өөс ВВ тогтвортой түвшинд очсон. Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвээрээ байгаа, тэгэхээр Манай улс дефолт зарлах хэмжээнд очоогүй.
-Оны өмнө манай улс 2022 онд 16 их наяд төгрөгийн орлого олно хэмээн төсөөлсөн. Ямартаа ч бид ийм хэмжээний орлого олох боломжгүй гэдэг нь нэгэнт тодорхой харагдаж байна. Экспортын орлого олох ганц суваг маань хаагдчихвал яах вэ, цаашдаа ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Байдал амаргүй ч зовлон тоочоод суух биш эдийн засгийн хувьд төсөв, мөнгөнийбодлогоо зөвболгох, экспортоо нэмэгдүүлэх, хилээр бараа бүтээгдэхүүн саад бэрхшээлгүй, түргэн шуурхай орж ирэх нөхцөлийг бүрдүүлж ажиллах учиртай. Төрийн байгууллагууд хурдтай,мэдрэмжтэй байжцаг хугацаатайөрсөжажилламаар байна. Экспортын зах зээл рүү чиглэсэн дэд бүтцийн асуудлыг бодитоор харж, эрүүлээр сэтгэж, Монголынхоо эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаагүйнхээ горыг өнөөдөр амсаж байна.
БНХАУ руу төмөр зам тавих гэхээр танк орж ирнэ гэх, төмөр замаар биш автомашинаар нүүрсээ зөөвөл олон хүн ажлын байртай болно гэх, гял гар у утанд эл с хийж олон цоолоод уул уурхайн бүтээгдэхүүнээ олон замаар гадагш гаргаж болохгүй гэх зэрэг тэнэглэлийн гайг бид одоо нийтээрээ, улсаараа хүртэж байна. Дахин ийм тэнэглэлд бүү автаасай л гэж хүсч байна. Монголоо гэсэн хэдийгээ шоронд хорьж хэлмэгдүүлдэг явдал бүрмөсөн зогсоосой гэж хүсч байна. Мөнгөний шуналтангуудыг улс төрөөс, төрөөс хол байлгаасай гэж хүсч байна. Ингэж чадвал асуудалгүй дээ.
-Манай төр, засагт таны хэлээд байгаа хурд, чадамж хоёр дутагдалтай л байгаа юм шиг санагдаж байна. Дэлхий нийтээрээ нийгэм, эдийн засаг, геополитикийн асуудал өрнөж байхад манайхан наадмаас наадам хэсээд явж байна шүү дээ?
-Олон улсын байдал их хурц, ээдрээтэй, эмзэг байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогуудыг тодорхойлдог улс орнуудын хоорондын харьцаа хүйтэрч, сөргөлдөх нь улам нэмэгдэж байна. Олон олон хоригийг бие биедээ тавьж байна. Эдгээр нь сүүлийн 30-аад жил тогтсон улс төр, эдийн засгийн харилцаануудыг үндсэнд нь өөрчилж, хөдөл гөөнд оруулчихлаа. Энэ нь хэзээ, ямар тэнцвэрт орж зогсохыг мэдэх хүн байхгүй ч тэр хүртэл нэлээд хэдэн жил орох нь ойлгомжтой болоод байна. Тиймээс монголчууд бид хэрсүү, ухаалаг байх цаг үе ирж байна. Асуудал байвал парламент дотроо ярьдаг нөхцөлийг бүрдүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх цаг үе тулаад иржээ
-Та парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой гэдгээр ҮХНӨ-ийг хийх ёстой гээд хэлчихэв үү. ҮХНӨ оруулах асуудал хаврын чуулганы өмнө нэлээд эрчимтэй яригдаж байснаа хэсэг хугацаанд намжчихлаа шүү дээ?
-Тийм. Оны эхээр танд ярилцлага өгөхдөө “ҮХНӨ-ийг хийх ёстой, бүр эрт хийх ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Энэ байр суурь маань одоо ч хэвээрээ.
-Гишүүд ҮХНӨ-ийн талаар дахиж дуугарах зориггүй болчихов уу. Эсвэл зүгээр л сонгогчиддоо таалагдах тактик бариад чимээгүй болчихов уу. ҮХНӨ оруулах бодит хэрэгцээ шаардлага юу байна вэ?
-Зарим улс орны сургамжаас бид суралцах ёстой. Нэг хүн бүхнийг удирдаж , чиглүүлсэн тогтолцоо хэрхэн н урж, сүйрдэг гэдгийг Казахстан бидэнд харууллаа. Буруу юм болоод байна гэдгийг энд тэнд уулзсан казах хүмүүс ярьж л байсан, тэд ил тод хэлж, өөрчилж чадахгүй явсаар байдлаа хүндрүүлсэн. Казахстан одоо парламентаа бэхжүүлэхээр Үнд с эн х у улиа өөр чилж байна. Эдийн засгийн дефолт зарласан Шри Ланка улс мөн л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ярьж эхэллээ. Уг нь Шри Ланкийн ерөнхийлөгч нь иргэний дайныг зогсоож амар амгаланг улс орондоо авчирсан үндэсний баатар хүн байсан. Гэхдээ буруу то гтолцоо нь уж гир саар улсаа сүйрүүллээ. Бусдын алдаанаас суралцаж засах зүйлээ эртхэн засаад явахгүй бол алдаа нь архагшвал алдаагаа их л үнэ цэнээр засна шүү дээ.
-Эдийн засгийн олон хүндэрлээс үүдэн иргэд бухимдалтай байгаа энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй болгох зэрэг асуудлыг ярьсан хэн бүхэн өөр дээрээ гал авах нь тодорхой байна. Магадгүй энэ ярилцлагын дараа “Ч.Хүрэлбаатар сайдын сандалд санаархаж байна” гэсэн дайралтууд ч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ?
-Буруу зүйл болоод байвал би хэзээ ч, хэнээс ч айж ичихгүйгээр хэлж ирсэн. Үүний хариуд элдвээр хэлүүлэх ч энүүхэнд. Тэр бол асуудал биш. Засаглал зөв бол шийдвэрүүд ч зөв болоод л явна. Алдаа гарсан ч богино хугацаанд засах боломжтой. Тийм учраа с өнөөдрийн зовлонгоорулсынхааирээдүйг боймломооргүй байна.
-Улс төрийн намууд бэхжээгүй, сөрөг хүчин болох Ардчилсан нам хуваагдалтай байгаа энэ үед МАН дараа дараагийн сонгуулиудад ч олонх болох боломжтой байх. Заавал ҮХНӨ оруулж сонгуулийн тогтолцоогоо өөрчилж олон намын төлөөллөөс парламент бүрдүүлэх нь танай намд тийм ч ашигтай шийдэл биш юм биш үү?
-Нийт сонгогчды н 5 0 хувийн санал авсан хэрнээ парламентын 85 х у вий г бүрдүүлдэг ийм тогтолцоо удаан үргэлжилж болохгүй нь ойлгомжтой. 35 хувийн санал гээгддэг энэ тогтолцоо арай л биш болчихоод байна. УИХ-д суудалгүй улс төрийн намуудад битгий хэл эрх барьж байгаа манай намын олон гишүүд “ Энэ бол алдаа шүү, засах ёстой” гэж ярьцгаадаг. Үүнийг засахад МАН-ын гишүүд манайлж, алдаа оноогоо үүрээд явах нь зөв, бусдыг хараад хүлээгээд байх шаардлагагүй.
-Гишүүдийн тоог нэмэх тухайд яг хэдэн гишүүнтэй байх нь хамгийн зөв тооцоолол юм бэ?
-Өмнө нь энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх боломжийг бүрдүүлсэн, хоёрдугаарт,сонгуулийн холимог тогтолцоотой буюу санал бага гээгддэг болсон үед гишүүдийн тоог одоогийнхоос нэмэгдүүлж болно. Энэ хоёр өөрчлөлтийг хийхгүйгээр УИХ-ын гишүүний тоог нэмэх шаардлагагүй. УИХ-ын гишүүдийн тоог хүн амын өсөлттэй уялдуулаад яг төд байна гэхгүйгээр томьёогоор бодож тогтоодог байж болно.
Эх сурвалж: Өдрийн сонин