Нэгэн эмэгтэй фэйсбүүк хаягаасаа нэг сартай нярай хүүхдийнхээ зургийг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зар нийтэлсэн байсан юм.
Тухайн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаагаа мэдээлсэн.
Шалгалтаар, 22 настай эмэгтэй нөхөр болох 26 настай эрэгтэйтэй таарамжгүй харьцаатай байсан, мөн сэтгэл санаа хямарсан үедээ тухайн постыг нийтэлсэн нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байгаа аж.