x

"Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн зүйл огт байхгүй" гэв

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрс экспортын талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Твиттер дээр  Б.Баабар нийтлэлч "Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ квотыг 50 хувиар бууруулсан" гэсэн агуулга бичсэн байсан. Б.Баабар гуайд гээд хаяглаад хэлчихмээр байна. Олон улсын яг ийм хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд, захиалгаар сэвтүүлдэг үйлдлийг битгий гаргаачээ. Засгийн газраас ямар нэгэн суртал ухуулгын нэвтрүүлэг захиалж хийлгэсэн, зөвшөөрсөн зүйл огт байхгүй.

Хоёрдугаарт, тэрээр экспортын нүүрсний биет хэмжээ 50 хувиар буурсан гэдэг агуулгыг дурдсан байсан. Та бүхэн Гаалийн Ерөнхий Газрын вэбсайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг хараарай. Өнгөрсөн саруудад нүүрсний экспорт 2019 оны оргил үеийнхээс давсан биет хэмжээнд хүрсэн. Нүүрсний экспортыг хуучин автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүнээр 140 тонн нүүрс Гашуунсухайт, Ханги-Мандал, Шивээхүрэнгийн боомтуудаар гарч байна.

Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл буюу нэг машин 140 тонн нүүрс ачиж гарсан бол Ханги-Мандалын боомтоор 228, Шивээхүрэнгийн боомтоор 80 орчим тээврийн хэрэгсэл гарсан мэдээллийг өнөөдөр өглөө авсан. Өчигдөр Замын-Үүд-Эрээн боомтын хөдөлгөөн богино хугацаанд тасалдан ч эргээд хэвийн байдалд орсон.

Олон улсын харилцаа тогтворгүй, сөргөлдөөнт байдал их байгаа энэ цаг үед улс төр, эдийн засгийн хямралыг бид нэг бодлого, зорилготой байж даван туулна. Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар бид цаашаа явж болохгүй байх гэдгийг хэлье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 12 цаг 25 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 12 цаг 42 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 12 цаг 55 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 13 цаг 52 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 18 цаг 16 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 18 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 18 цаг 42 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 18 цаг 54 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 19 цаг 1 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 19 цаг 7 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 19 цаг 18 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 19 цаг 22 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 19 цаг 28 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top