Гадаад харилцааны яамны мэдээллээр 2022 оны байдлаар Монгол Улсын 900 орчим иргэн Тайваньд оршин сууж байгаагаас 80 гаруй хувийг оюутан залуус байна.
Тайванийн Цагаачлалын алба, Цагдаагийн газрын мэдээллээр 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа нь их, дээд сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан буурсан үзүүлэлт гэж үзэж байна.
Гадаад харилцааны яамнаас "Тайпэй хот дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна. Тайваньд байгаа монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана" хэмээн мэдээллээ.
Тус улсад байгаа монгол иргэдийн шинэчилсэн мэдээллийг ЭНЭ холбоосоор бүртгэж байна.