Монголбанк 2022 оны долдугаар сард 1,759.6 кг үнэт металл худалдан авчээ.
Он гарснаас хойш худалдан авсан үнэт металлын хэмжээ ийнхүү 9.7 тонн болж байгаа ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар буурсан үзүүлэлт байна.
Өнгөрсөн оны долдугаар сард 11 тонн үнэт металл худалдан авч байсан бол 2020 оны эхний долоон сард 13 тонныг авч байжээ.
Оны эхнээс өссөн дүнгээр
-
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 778.5 кг,
-
Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 650 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны долдугаар сард дундаж үнэ 185,224.93 төгрөг байсан байна.
2022 оны зургаадугаар сарын байдлаар Монгол Улсын 3.1 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 35%, оны эхнээс 29%, сүүлийн сард 1% буурсан дүн юм.