x

Вьетнам улс руу мах болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кханийг өчигдөр өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогод Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улс Вьетнам улстай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж бэхжүүлэхийг эрмэлзэж ирснийг тэмдэглээд, Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа тогтвортой урагшилж,  дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Чан Куок Кханийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байгааг онцлон тэмдэглэв.

Монгол, Вьетнамын хооронд худалдааны эргэлт өсөх хандлагатай байгаа боловч удаашралтай, хязгаарлагдмал хэмжээнд, гол төлөв Вьетнамын талаас урсгалтай байгаа тул худалдааг хоёр талын урсгалтай болгоход манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан болон хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох яамдын харилцааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань наймдугаар сарын 2-5-ны өдрүүдэд  Монгол Улсад ажлын айлчлал хийж Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон зарим үйлдвэрийн газартай танилцах юм.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 12 цаг 34 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 12 цаг 52 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 5 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 14 цаг 2 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 18 цаг 25 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 18 цаг 31 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 18 цаг 52 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 19 цаг 4 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 19 цаг 11 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 19 цаг 17 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 19 цаг 28 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 19 цаг 31 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 19 цаг 38 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top