Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.
Наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дөргөн нуур бааз дээр болох уг уулзалтад 300 залуу оролцохоор бүртгүүлсэн байна.
Уулзалтын гол зорилго нь гэр бүл болоогүй залуусыг хооронд танилцуулах бөгөөд бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна.
Аймгийн засаг дарга О.Амгаланбаатар уг арга хэмжээний агуулга, зорилгоо танилцуулахдаа, хөдөөгийн залууст тулгамдсан асуудлуудыг шийдэхэд тодорхой үр дүн өгнө хэмээн тайлбарлажээ.