“Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг анх санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд дээрх наадмын нэг төрөл болгон өөрийн эх орондоо зохион байгуулж, өдгөө уламжлалт тэмцээн болон өргөжөөд байна.
Энэ жилийн тэмцээн наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд уламжлал ёсоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана.
Уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекистан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно.
Монгол Улсын Зэвсэгт хүчний морьтон дайчид 2019 онд эх орондоо зохион байгуулсан тэмцээнд алтан медаль хүртэж, цомын эзэн ба 2021 онд ОХУ-д зохион байгуулагдсан тэмцээнээс мөнгө медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.
Харин 2020 онд дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зохион байгуулагдаагүй өнжсөн билээ.
Эх сурвалж: ЗХЖШ