Бидний дунд дуучин Нара нэрээр танигдсан, зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Хөдөөг хөгжүүлэх гэж хичээж буй залуусаа дэмжихийг уриалав.
Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа таван жилийн турш зөгийн аж ахуй эрхэлж буй Түнхэл тосгонд үүсээд буй газрын асуудал, нутгийн иргэдийн халдлагын талаар ярьсан юм.
Иргэн М.Нарантуяа "Би таван жилийн өмнө хүүгээ гурван настай байхад ирж зөгийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Сайны хажуугаар саар гэгчээр хүн бүрт тэр бүр тохиолдохгүй зүйл боллоо. Би эхний жилээ 70 сая, дараа жил нь 20 саяаар шатаж байж Монголд зөгийн аж ахуйг хөгжүүлэх гэж, хамгийн сайн чанартай байгалийн жинхэнэ цэвэр зөгийн бал гаргах гэж зүтгэж яваа иргэн. Энэ бүхнийг монголын арл түмэн бүгд мэднэ. Тэр дундаа Түнхэлийнхэн бүгд мэднэ.
Энэ жил Түнхэлийг Баянбуурал тосгоноос илүү хүмүүс мэддэг болсон. Аялагчид ч ихсэж байгаа. Би байгаагаасаа байхгүй хүртлээ энэ тосгоны төлөө яваа хүн. Мөн би энэ жил энэ газраа өөрийн байшинг барих гээд суурь цутгах үед нутгийн иргэд над руу дайрлаа. Арай л гэдсээ зад өшиглүүлчихсэнгүй. Би энд мод огтолж, газар сэндийчиж хууль зөрчөөгүй.
Нутгийн иргэдийн зүгээс "би энд газаргүй байхад чи яахаараа газар авдаг юм, байшин баридаг юм, энэ чин малын бэлчээр" гэж над руу дайрлаа.
Энд өнөөдөр сэтгээд, орон нутгаа хөгжүүлье гэсэн залуучуудыг сэтгэлгүй, ажилгүй нутгийн иргэд гэх хүмүүс бөөрөлхөж байна. Энд Жан нэртэй Хятад амьдардаг. Тэр бусдын биед халдаж, газар орныг нь эзэлж байхад юу ч хэлээгүй хэрнээ, Иргэн М.Нарантуяаг байшин барих гэлээ гэж доромжилж, биед халдахыг завдлаа. Гэтэл би энэ нутаг орныг хөгжүүлэх гэж хичээж яваа хүн. Хөдөөнийхөн хотод дуртай газраа байшин барьж, авч амьдардаг хэрнээ "орон нутгаа хөгжүүлэх" гэсэн залуусыг хааж, боож, дээрэлхэж байна.
Хийж бүтээж байгаа хүмээсээ дэмжихгүй бол энэ монгол улс чин тамын тогоо боллоо. Гэтэл үүнийг хөгжүүлье, хүн шиг амьдаръя гэсэн нэгнээ "би нутгийн хүн" гэж дээрэлхэж байна.
Ажилгүй, сэтгэлгээгүй газрыг өөрчлөх гэж зүтгэж яваа нэгнээ "ялаагаа аваад яв" гэж хөөж байна. Биднийг хэн ч монголын нутгаас хөөх эрхгүй. Улаанбаатрын унаган иргэдийг дуртай газраа амьдар гэж уриалмаар байна. Эсвэл хөдөөнийх нь хөдөөдөө, хотынхон нь хотдоо байя. Гэр бариад, хүн уриад мөнгө олж чадаагүй хүмүүс одоо хэрүүл хийж байна. Өөрсдөө сэтгээгүй байж сэтгэж мөнгө олсон нэгнээ "би малтай хүн" гээд хөөж байна. Ингэж болохгүй.
Энэ хөдөө орон нутаг гэдэг чин зөвхөн таван хошуу малд зориулагдаагүй" гэлээ.
Түүний бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзээрэй.