x

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сард айлчилна. Манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг эдийн засагчид болон судлаачид хэлж байна. Эдийн засаг, нийгмийн томоохон төслүүдэд хамтарч ажиллах чухал яриа хэлэлцээр хүлээгдэж буйг онцолж байна. Айлчлалаар хоёр орны эдийн засаг, худалдааны болон хил, боомтын асуудал, томоохон төслүүд, түүнчлэн БНХАУ, ОХУ-тай яригдаж буй гурван талын Эдийн засгийн коридор, эдийн засгийн төслийн асуудлыг хөндөж, мэдэж бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцана гэдийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр танилцуулсан юм.

Олон улсын судлаач, профессор Ж.Баясах, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх Монгол Улсад төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлж байна. Түүнээс хойш Монгол, Хятад, Орос гурван орон “Эдийн засгийн коридор” байгуулахын төлөө хамтран зүтгэж, энэ ажилд ахиц дэвшил гарсаар буй”-г онцлон дурдаж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар эрчим хүч, хилийн боомтын асуудлыг хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС болон Багануурын ДЦС-ын бүтээн байгуулалтын талаар эцэслэн ярилцаж, хилийн боомтуудтой холбоотой асуудал хүлээгдэж буйг “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн тодотгож байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр 5 жилийн дараа бүрэн ашиглалтад оруулах талаар Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгаад байгаа юм.

Баруун бүсийг эрчим хүчээр хангах стратегийн чухал төслийн санхүүжилтийг айлчлалын үеэр шийдвэрлэнэ гэсэн хүлээлэлттэй байна. Мөн Гашуунсухайт, Ганц мод, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замыг холбох ажлыг шуурхайлах зэрэг эдийн засагт нэн түрүүнд шаардлагатай, хүлээлэлттэй байгаа асуудлыг хөрш оронтой хэлэлцэх хүлээлэлттэй байна.

Энэ талаар “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал, эдин засагч Б.Дөлгөөн хэлэхдээ, хилийн боомтуудаас гадна дээр дурдсан УЦС, ДЦС-ын бүтээн байгуулалтад БНХАУ-тай хамтран оролцох, хөрөнгө оруулах чиглэлтэй байгааг тодотгож байна. Энэ талын яриа хэлцэл урагшлавал бүтээн байгуулалтын ажил хурдасна хэмээн хэлж байна.

Урт хугацаанд урд хөрш рүү гарах хилийн боомтуудыг нээж нэмснээр, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон эрэлт нэмэгдэж, улмаар эдийн засаг тэлж, гадаад валютын нөөц бүрэлдэх боломжтойг шинжээчид онцолж байна.

Дэд бүтцийн асуудлаа шийдэх замаар, нөгөө талаар харилцан бие биедээ ашигтай худалдааг илүү дэлгэрүүлэх талаас нь ярилцаж, ойлголцолд хүрэх тусам манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, ингэснээр валютын хуримтлал бий болж, ирэх онд төлөх гадаад, дотоодын өрийг барагдуулах боломж бүрдэнэ хэмээн дүгнэж байна.

Айлчлалаар тээвэр-логистикийн асуудлыг ярилцан шийдэж чадвал өнөөдрийг хүртэл тулгараад буй тээврийн зардал буурах боломжтой. Энэ нь өнөөдрийн импортын өндөр зардал, инфляцийн дарамтад ороод буй энэ цаг үед чухал нөхцөл болно гэж шинжээч судлаач нар үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 38 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top