x

Люксембург улс Монголын эх, хүүдийн эрүүл мэндийн төсөлд 5 сая евро хандивлалаа

Зургийг montsame.mn

Монгол, Люксембург улс болон НҮБ-ын Хүн амын сангийн хооронд эх, хүүхдийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурах ёслол өчигдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд боллоо. Гурван тал “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг арилгах ажлыг эрчимжүүлэх нь” төслийн протоколыг ёсчлов.

Түншлэлийн тогтолцоонд үндэслэсэн төслийн баримт бичигт гарын үсэг зурснаар Люксембург улс 2022-2027 он хүртэл хэрэгжих дээрх төсөлд таван жилийн хугацаанд 5 сая евро хандивлаж байна. Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар 2007 оноос хойш 12 жилийн турш Монгол Улсад “Эх, нярайн эрүүл мэндийн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх” төслийг дэмжин ажилласан бөгөөд уг төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн юм. 

Өмнөх 12 жилийн туршлага дээр тулгуурласан шинэ төсөл нь технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоох, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжих юм.

Гарын үсэг зурах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан захирал Др. Жастин Коулсон хэлэхдээ, “Төслийн энэхүү шинэ үе шат нь өмнөх ололт амжилтаа түшиглэн, урьдчилан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр мэдээлэлд суурилсан бодлого, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг хэрэгцээтэй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажиллана” гэдгийг онцлов.

НҮБ-ын Хүн амын сан нь 1970-аад оны сүүлээс Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд 1979 он болон 1989 оны Хүн ам, орон сууцны тооллого явуулахад хуучин Статистикийн төв газрыг шаардлагатай тоног төхөөрөмж болон сургалтаар хангаж иржээ. 1990-ээд оны эхээр эмнэлгийн албан хаагч нарт зориулсан сургалт явуулахын зэрэгцээ жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн хэрэгслийг хандивлах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 14 цаг 38 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 14 цаг 56 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 9 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 16 цаг 6 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 20 цаг 29 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 20 цаг 35 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 20 цаг 56 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 21 цаг 8 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 21 цаг 15 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 21 цаг 21 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 21 цаг 32 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 21 цаг 36 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 21 цаг 42 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Энгийнийг ухаалгаар Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top