УУХҮЯ-наас мэдээлнээр энэ сарын 26, 27-нд нүүрс тээврийн нийт 2,037 автомашин хилээр нэвтэрчээ.
Тодруулбал,
-Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 1,007 автомашин,
-Ханги боомтоор 456 автомашин,
-Булган боомтоор 138 автомашин,
-Шивээхүрэн боомтоор 410 автомашин,
-Замын-Үүд болон Бичигт боомтоор 26 хил нэвтэрсэн байна.
Энэ хугацаанд зэсийн баяжмал тээврийн 95 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарсан бол Бургастай болон Ханги боомтоор 174 автомашин төмрийн хүдэр тээвэрлэжээ.