x

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг авч эхэллээ

Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд дүүргүүдийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31 мянга 788 хүүхэд амьдарч байгаа. Тус дүүргийн хэмжээнд өнөөдрийн тооцооллоор хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 92.3 хувьтай байгаа юм. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байна. Сонгинохайрхан дүүрэг хүүхэд бүрийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах Ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байгаа ажээ. Тус дүүргийн долоо, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Харин Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13 мянга 231 хүүхэд оршин сууж байна. Тус дүүрэгт төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ба цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8410 юм байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой аж.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд наймдугаар сарын 10 хүртэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 14 цаг 22 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 14 цаг 40 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 53 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 15 цаг 50 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 20 цаг 13 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 20 цаг 19 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 20 цаг 40 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 20 цаг 52 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 20 цаг 59 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 21 цаг 5 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 21 цаг 16 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 21 цаг 19 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 21 цаг 26 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top