x

Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр /2022.07.28/ “Багануур” ХК-д ажиллажээ. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг/ДЦС/ нүүрсээр хангахад гол үүрэг гүйцэтгэдэг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 50 хувьтай үргэлжилж байна гэв. Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, өвлийн бэлтгэл хангахад тулгамдаж буй хүндрэлтэй байгаа асуудлуудаа танилцууллаа.

Мөн түлш, тэсрэх материал, дугуй, тослох материалын нөөц бэлдэхэд шаардлагатай санхүүжилт, тоног төхөөрөмжүүдийн агрегат засвар, нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх санхүүжилт, татвар, нийгмийн даатгал зэрэг урт богино хугацаат өр төлбөр, Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор үүссэн санхүүгийн хүндрэл байгаа гэв

зураг

зураг

Сайд Н.Тавинбэх “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах талаар хэллээ. 

Мөн хил гааль дээр саатаад байгаа сэлбэг материалыг хурдан татан авахад анхаарал хандуулна гэв. Тэрбээр,

-Авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлж төлөвлөсөн хэмжээндээ хүргэх

-ХАБЭА-д анхааран осол зөрчилгүй, сахилга хариуцлагатай ажиллах

-Хөдөлмөрийн хуультай холбоотой үүссэн асуудлаар ажилтнуудтайгаа ойлголцож ажиллах

-Ковид-19 вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажилтнууддаа халдвар хамгааллын дэглэм баримтлуулахыг үүрэг болгосон тухай Эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 14 цаг 26 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 14 цаг 44 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 57 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 15 цаг 54 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 20 цаг 17 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 20 цаг 23 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 20 цаг 44 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 20 цаг 56 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 21 цаг 3 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 21 цаг 9 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 21 цаг 20 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 21 цаг 23 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 21 цаг 30 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top