Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Ниншя ӨЗО, МҮХАҮТ хооронд Монгол, Хятадын хил дамнасан түүхий эдийн худалдааны платформ байгуулах төслийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцов.
Уг арга хэмжээний үеэр талууд дөрвөн төсөлд гарын үсэг зуржээ. Үүнд:
- 11.8 тэрбум юанийн үнийн дүн бүхий “Монгол дахь Хятадын Ниншягийн худалдааны танхим” болон “Өлзий боомтын удирдлага, менежмент” ХХК хооронд “Нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, хадгалалтын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”
- “Монголын Чөнжүнбао” ХХК болон Монгол Улсын Жүлө групп говь” ХХК хооронд “Тавантолгой-Өлзий боомт чиглэлийн 270 км хүнд даацын авто зам барих хамтын ажиллагааны төсөл”
- “Ниншя Чинлянь эрчим хүчний групп” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд 1.5 сая тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээ”
- “Ниншя Хаозө Лүе” ХХК болон “Саусгоби ресурс лимитэд” ХХК хооронд“ нэг тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн уул уурхайн бүсийг ногоон болгох хамтын ажиллагааны төсөл”.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам