Угаасаа "үнэ өндөр" гэгдэж байсан үхрийн мах наадмын дараа ч гэсэн 12-14 мянган төгрөгөөр зарагдаж байна. Тиймээс иргэдийн худалдан авалтыг дэмжих, хямд үнэтэй махаар хангахаар нөөцийн махыг худалдаанд гаргаж, худалдаалах цэгүүдийг нэмсэн ч худалдан авалт багассаар байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байна. Үнийн хувьд үхрийн мах килограмм нь 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар нь авах тохиолдолд килограммыг нь 7550 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Харин орон нутагт нөөцийн махыг үүнээс даруй 1000-1500 төгрөгөөр хямдаар борлуулж байна.
Нөөцийн махыг 6900-8900 төгрөгөөр борлуулж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.