x

Нийслэл 17 жилийн дараа ус зайлуулах хангалттай шугамтай болно

Нийслэлийн иргэдэд нэн тэргүүнд улирлаас хамааралтай асуудлууд тулгамддаг. Тухайлбал, хавар, зуны улиралд их хэмжээний бороо орсноос ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс үер бууж, иргэдийн аж амьдралд саад учруулж буй. Улиг болсон ч шүдний өвчин шиг салдаггүй ажилд угтаа жил бүр төсөв баталдаг. Гэвч шугам сүлжээний инженерчлэл хийх боломжгүй. Төлөвлөгөө, замын ерөнхий бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт хийж, насжилт дууссан хоолойнуудыг авсны дараа ирэх 17 жилд хангалттай шугам, хоолойг бий болгох боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн Мягмар гаригт нийслэлд түр зуурын ширүүн бороо орж, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын ам, Эмээлт орчмыг хуйгаар нь хог, бохирын усанд живүүлсэн.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас онцгой анхаарч ажилласнаа мэдэгдэж, аргагүй нөхцөл байдлаас болж айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүртэл хүргэсэн гэсэн зураг, бичлэгүүд цахим орчинд тарсан. Үер усны аюул, эрсдэлийн үед алба хаагчид ажлаа хийх нь гарцаагүй. Харин нийслэлийнхэн жил бүр төсөвт суулгадаг санхүүгийн тодорхой хувиар төлөвлөсөн ажилдаа алслагдсан дүүрэг, хороодын асуудлыг шийдвэрлэхийг яагаад багтааж тусгадаггүйг гайхах хүн олон байна. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ШААРДЛАГАТАЙ 14 БАЙРШИЛД УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ БАЙХГҮЙГЭЭС МАШИНААР СОРУУЛДАГ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 онд хийсэн судалгаагаар, нийслэлийн 25 байршилд ус зайлуулах шугам сүлжээ хэрэгтэйг тогтоожээ. Гэсэн ч энэ ажилд төлөвлөлт, зураг төсөл хэрэгтэй төдийгүй урт хугацаа шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хотын 11 байршилд ус зайлуулах хоолойг тодорхой хэмжээнд шийдэж өгчээ. Харин ус зайлуулах хоолой зайлшгүй шаардлагатай ч байдаггүй 14 байршлын үерийн усыг машинаар соруулдаг байна.

Нийслэлд нийт 461 км урттай үерийн ус зайлуулах шугам шаардлагатай ч өнөөдрийн байдаар 209 км байгаа аж.

Иймд нийслэлд 2040 он гэхэд шаардлагатай ус зайлуулах шугам сүлжээ тавихаар төлөвлөжээ. Энэ оны төсвийн тодотголд нийт 1.2 тэрбум төгрөгөөр Геодизи, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр тусгасан байна. Учир нь тус нэгжид техник хэрэгсэл хангалтгүй байдгаас үерийн ус зайлуулах шугам сүлжээг нэмж, арчлах боломж хомс байдаг болохыг албаныхан онцлов. Тиймээс шугам сүлжээг нэмэх бус байгаагаа арчлахад эхний ээлжид анхаарч, ирэх 20 жилийн дотор ус зайлуулах хоолой нэмэхээр нийслэлээс төлөвлөжээ.

УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТУХАЙН ЗАМЫНХАА ГАДАРГУУГИЙН УСЫГ Л ЗАЙЛУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.МАРИНА:

-Хотын хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэ. Засвар шинэчлэлтийн ажил хийж байна уу?

-Авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Улаанбаатар хотын 840 гаруй километр авто замын хувьд инженерийн шийдэл бүхий далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 184 километр байдаг. Эдгээр далд шугам сүлжээ нь хотын 46 гудамжинд байрлаж, авто замын гадаргуугийн усыг 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Замын гадаргуугийн ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуугийн усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв үндсэн үүргээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнө жилүүдийнх шиг тогтохгүй байх боломжтой.

-Журам зөрчиж, ус зайлуулах хоолойд ачаалал үүсгэж байгаа этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Энэ онд борооны ус зайлуулах шугам худгуудын лагийг цэвэрлэхээр төлөвлөөд байна. Ил сувгийн цэвэрлэгээг ч мөн хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 14 цаг 44 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 15 цаг 1 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 14 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 16 цаг 11 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 20 цаг 35 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 20 цаг 40 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 21 цаг 1 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 21 цаг 13 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 21 цаг 20 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 21 цаг 26 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 21 цаг 37 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 21 цаг 41 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 21 цаг 47 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top