Өнгөрсөн мягмар гаригт буюу энэ сарын 26-ны өдрийн 14:30 цагт Төрийн Соёрхолт Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан 10 орчим иргэд жагсаал хийсэн. Бусдыг заналхийлэх, амгалан тайван байдал алдагдуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасан эдгээр хүмүүсийн үйлдэл олны анхаарлын төвд байгаа.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг авчээ.
Энэ талаар Д.Сосорбарам "Би мягмар гаригт гэртээ байгаагүй. Гэтэл нүүрэндээ баг зүүсэн арав гаруй иргэн манай зуслангийн гадна ирж жагссан байсан. Гэрт дүү нар байсан учраас зураг хөргийг нь авч, бичлэг хийсэн байсан.
Багтай хүмүүс эрх чөлөөнд минь халдсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага цахим сүлжээнээс мэдсэн байна лээ. Өчигдөр биднээс тайлбар мэдүүлэг авсан. Тэгэхээр шалгаж байгаа гэж ойлгож байна" гэлээ.
Тухайн өдөр иргэн Д.Сосорбарам цахим хуудаснаа "Маск зүүсэн 10 хүн манай зуслан руу очиж тус тусдаа 7 айлын хувийн өмчид халдахыг завдаж, миний нэр төрд халдсан явдал өнөөдөр 14:30 үед болжээ. ЦЕГ-ынхан Фасебүүкээс хараа буй зэ?! Намайг болоод манайхныг заналхийлж байна. Яриа, хоолойн өнгөөр нь хэн бэ гэдгийг нь танив" хэмээн бичсэн байсан юм.