x

"Дүүгийн маань төмсөг хавдчихаад байхад нь сойж байгаад марш тактикийн тэмцээнд оруулсан байна. Энэ бол цэвэр яргалал мөн"

Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагч цэргийн алба хааж байх хугацаандаа төмсгөндөө гэмтэл авч одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байна.

Байлдагч залуугийн бие халуунтай, эрүүл мэндийн байдал таагүй байгааг ар гэрийнхэн нь онцолж байгаа юм. Гэсэн ч Цэргийн төв эмнэлгийн эмч нарын зүгээс “Эрүүл мэндийн байдал хэвийн” гэж үзэн эмчилгээ хийхгүй байгаа аж.

Харин тухайн цэргийг хувийн эмнэлэгт шинжлүүлэхэд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай гэх онош тавьжээ.


Тухайн цэргийн авга эгчээс нь болсон нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид цэргийн алба хааж байсан дүүгийн тань эрүүл мэндэд асуудал үүсжээ. Шалтгаан нь юу байв?

-Миний дүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмсөг рүүгээ өшиглүүлсэн юм билээ. Тухайн үедээ гайгүй явж байгаад энэ оны гуравдугаар сараас өвдөж эхэлсэн талаар өөрөө хэлж байгаа юм.

Өвчин нь даамжирсаар тавдугаар сард төмсөг нь унжиж хавдсан байна лээ. Энэ үеэр нь сойлт хийж байгаад хоёр ч удаагийн марш тактикийн уралдаанд оролцуулсан байна лээ.

Бүр тодруулбал тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд гүйлгэсэн байна лээ. Тухайн тэмцээнээс дүү минь алтан медаль хүртсэн байдаг. Төмсөг нь унжаад хавдчихсан байхад л сойлт хийж уяж байгаад гүйлгэсэн байгаа юм. Энэ бол цэвэр яргалал мөн.

Байлдагч ийм ноцтой гэмтэл авчихсан байгааг мэдсээр байж эрүүл мэндийн тусламж үзүүлэх бус марш тактикийн тэмцээнд гүйлгэж байгаа нь хүний ёсноос гажууд үзэгдэл биз дээ.

-Та дүүтэйгээ хэзээ уулзсан бэ. Биед нь ил шарх сорви байна уу?

-Шүд нь унаж, тархинд нь сорви үүссэн байна лээ. Бидний зүгээс зэвсэгт хүчинд эрүүл саруул хүүхэд хүлээлгэж өгсөн. Өөрсдөө ч эрүүл мэндийн үзлэгт оруулаад хүлээж авсан. Гэтэл хэдхэн сарын дараа л дүүтэйгээ эмнэлэгт уулзаж байна.

Цэргийн ангиудад яргалал байдаг нь харагддаг. Тогтолцоогоор нь өөрчлөх цаг ирсэн нь олон жишээнээс харагдаж байна.

Дүү маань өөрөө бол "Хорт утааны багт цохисон" гэх зүйлийг хэлж байгаа. Цаанаас ямар шалтгаантай болоод ийм зүйлийг ярьж байгааг нь ойлгохгүй юм. Ямар ч тэнэг хүн өөрийнхөө төмсөг рүү утааны багаар цохиод сууж байхгүй биз дээ.

-Одоо таны дүүгийн эрүүл мэндийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр шанааны судас нь лугшаад халуунтай байна. Шээсний гарц нь маш муу, давсганд нь үлдээд байгаа. Гэтэл эмч нарын зүгээс биеийн байдал хэвийн гэх дүгнэлт хийж байгаад нь эргэлзэж байна. Энэ маш ноцтой асуудал шүү дээ.

Эрэгтэй хүүхэд ирээдүйд гэр бүл зохионо. Үр хүүхдээ үлдээх чадваргүй болбол яах вэ. Амиа хорлох ч нөхцөлд байдалд хүрч мэднэ биз дээ. Эрүүл саруул хүүхэд цэргийн албанд татчихаад ийм эрсдэлтэй нөхцөл байдалд оруулсанд нь гомдолтой байна.

Хувийн эмнэлэгт хандаж шинжилгээ өгөхөд яаралтай мэс ажилбар хийх шаардлагатайг хэлж байгаа юм. Хамгийн гол нь шинжилгээ өгч цаашид учирч болох эрсдэлийг тогтоож, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэв.


ХУРАНДАА Т.СҮХБААТАР: ТУХАЙН ӨВЧТӨНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ХУВЬ ХҮНИЙ НУУЦ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖ АЛГА

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагчийн эрүүл мэндэд асуудал үүссэн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатараас тодруулга авлаа.

-119 дүгээр ангийн байлдагчийн төмсөг хавдаж мэс ажилбарт орох нөхцөл байдал үүссэн талаар ар гэрийнхэн нь хэлж байна. Ар гэрийнхнийх нь зүгээс үүнийг гаднын нөлөөтэй байж болзошгүйг хэлж байна л даа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайн өвчтөний онош, хийгдэж байгаа эмчилгээний талаар ярихад ёсзүйн хувьд боломжгүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр өвчний талаар яриад байх хэцүү. Тухайн хүн энэ өвчний талаар ярихыг зөвшөөрвөл ярьж болно.

-Өвчний түүх үүсээд ангидаа гурван cap хэвтсэн байна лээ. Энэ хугацаанд огт эмчилгээ хийгдээгүй нь ямар учиртай юм бэ. Өнөөдөр тухайн хүүхэд мэс ажилбарт орох болсон талаар гэрийнхэн нь хэлж байна шүү дээ.

-Харгалзан үзэх шалтгаанууд олон бий. Яг үүнийг хэвлэлээр ярих боломжгүй. Тухайн хүний эрүүл мэндийн талаарх асуудал хувь хүний нууц байдаг. Ийм асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх боломж үнэндээ алга.


Мөн энэ өдөр 167 дугаар цэргийн ангийн захирагч тэргүүтэй дөрвөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан юм.

Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б Отгонбаяр "Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд 167 дугаар анги дээр Зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээний газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албаны шалгалт хийгдсэн. Энэ мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч байгаа.

Монгол Улсын хууль тогтоомж. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын болон хуурай замын цэргийн командлагчийн тушаал гарсан. Нэгдүгээрт, 167дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон офицерын алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Мөн хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтныг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тус ангийн миноватын батёроны захирагч, дэслэгч н.Мөнхжинтулга, артлёрын батёроны ахлах ахлагч н.Батболд нарыг төрийн албанаас халах. сахилгын шийтгэл оногдуулж, долдугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгож байна.

Талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй" гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 14 цаг 41 мин 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 14 цаг 59 мин Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 12 мин "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 16 цаг 9 мин Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 20 цаг 32 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 20 цаг 38 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 20 цаг 59 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 21 цаг 11 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 21 цаг 18 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 21 цаг 24 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 21 цаг 35 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 21 цаг 39 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 21 цаг 45 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Уржигдар 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Уржигдар 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Уржигдар 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 2024-11-27 Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 2024-11-27 Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 2024-11-27 Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 2024-11-27
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Энгийнийг ухаалгаар Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батал... Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал ... Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өг...
Top