Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 17 шүүгч үүрэгт ажилд нь томиллоо. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш анхны шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг болсон.
Энэ дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр шүүгчийн 21 сул орон тоо зарлаж, хуулийн дагуу шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан юм.
Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн шүүгчээр мөн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдож, дор бүрнээ ажлаа хүлээн аваад байна. Дээрх хуульчдыг шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь ЭНД дарж танилцана уу!