Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж, хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн билээ.
Тэгвэл тус музейн урд талын 1.3 га талбайд хийх тохижилтын ажил эхэлжээ.
Уг хэсэгт хуйлдаг зүлэг тавьж, цэцэрлэгт хүрээлэнтэй байгуулах юм.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, боломжийг хангасан, цэлгэр, цэвэрхэн нийслэлтэй болох ажил үргэлжилж байна.