Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт, Хөдөлмөрийн Яамтай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Үүний хүрээнд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар/ХХҮЕГ/ Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг.
Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй болохыг анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбоотой мэдээллийг ХХҮЕГ-т хандан мэдээллээ авахыг зөвлөлөө.
Эх сурвалж: ХНХЯ